БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ АРГА ХЭМЖЭЭ /NAMA/ ТӨСӨЛ

Төслийн зорилго: Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг хөгжүүлэх, хэрэгжүүлэх замаар барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгоход түлхэц үзүүлэхэд оршино.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт

 

Хэрэгжилтийн түвшин /%/

 

Зорилтын тоо

 

Зорилт 1

 

Зорилт 2

 

Зорилт 3

 

81%

3

78

80

85

Төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд:

- НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенциас баталсан “Цэвэр хөгжлийн механизмын аргачлалд” нийцүүлэн боловсруулж, салбарын хүлэмжийн хийн тооллого хариуцсан мэргэжилтэн, багш профессор, Бүсийн зөвлөх нар хянаж, шүүмж өгөн, барилга, эрчим хүч, байгаль орчны холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэн, өгсөн зөвлөмжийн дагуу аргачлалыг хянан сайжруулж, аргачлалыг 2018 оны 2-р улиралд эцэслэн гаргасан. Монгол хэлнээ хөрвүүлүүлж, хянах засварлах шатандаа явж байна.

- Хүлэмжийн хийн тооллогын цахим систем болох “Барилгын салбарын хүлэмжийн хийн тооллогын цахим систем”-ийг хөгжүүлж, нэвтрүүлсэн. Хүлэмжийн хийн тооллогын цахимд суурилсан системийг хөгжүүлэх ажлыг 2018 оны 2, 3-р улиралд хийж, гүйцэтгэсэн. 2018 оны 10-р сарын 16-нд цахим системийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Системд дата өгөгдлүүдийг оруулж дуусгах, тооллогын тооцоог шалгах, тест тохируулга болон тооцооны үр дүнг газрын зургаар, графикаар харуулах ажлууд хийгдэж байна. 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан