ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нэгжид 9 сарын хугацаанд ажиллах Хүлэмжийн хийн тооллого хариуцсан ажилтныг сонгон шалгаруулах тул сонирхсон, шаардлага хангасан этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   

Тавигдах шаардлага:

  • Эрчим хүчний инженер эсвэл барилгын дулаан хангамжийн инженер /бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх/
  • Хүлэмжийн хийн тооллого, барилгын эрчим хүчний хэмнэлт чиглэлээр төсөл хөтөлбөрт 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлийг мэргэжлийн түвшинд хэрэглэх, бодлогын баримт бичиг боловсруулах, тайлан бэлтгэх; уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдах; багаар хамтран ажиллах, богино хугацаанд ачаалал дааж ажиллах чадвартай байх;
  • Хүлэмжийн хийн тооллого явуулах аргачлал, аргазүйн талаар ойлголт, мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, ур чадвартайгаа нотолсон тухай захидал
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Их дээд сургуулийн диплом /нотариатаар батлуулсан байх/
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Байгууллагын тодорхойлолт

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл доорх хаягаар цаасаар эсвэл цахимаар ирүүлнэ үү. Баримт бичгийн шаардлага хангасан хүмүүстэй 2019 оны 4 дүгээр сарын 22-ны 14:00 цагт ярилцлага зохион явуулна.

 

Барилга хот байгуулалтын яам

“Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ төсөл”

Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,

Засгийн газрын 12-р байр, 4 давхарт 405 тоот.

Утас: 7555-2043-(2). И-мэйл: namamongolia@gmail.com


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан