ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ/201805106

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг : 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минут

Тендер шалгаруулалтын нэр: “Дэд бүтцийн хөгжил- Сонгинохайрхан төсөл”

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг, төсөв боловсруулах, бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх.

Барилга хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлыг гүйцэтгэх. тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Санхүүжилтийн эх үүсвэр: Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

Тендер шалгаруулалтад: Бүгд Найрамдах Австри Улсын эрх бүхий байгууллагын Батламжтай хуулийн этгээдүүд оролцоно.

Оролцогч хуулийн этгээд албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар тендерийн баримт бичгийг худалдан авна. Төлбөрийг Барилга хот байгуулалтын яамны  Төрийн сан банкин дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь:

140 000 /Нэг зуун дөчин мянган/“ евро буюу тухайн өдрийн Монгол банкны төгрөгтэй харьцах ханшаар тендерийн баталгаа ирүүлнэ.  

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: “Тооцно”

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлттэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутанд Барилга, хот байгуулалтын яамны хурлын зааланд нээнэ.

Тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: 15170, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 4 дүгээр давхар, 407-Б тоот. Харилцах утас: 76003333 (1180) Барилга, хот байгуулалтын яам, Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ү.Бадамсүрэн

Харилцах и-мэйл хаяг: badamsuren@mcud.gov.mn

                                                                                      Улаанбаатар хот 2019 он


Шинэ мэдээ
Их уншсан