Тендерийн урилга

Огноо : 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А-2018/ТЦБ

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2018 оны 10-р сарын 10-ны өдрийн 15 цагаас өмнө

Тендер шалгаруулалтын нэр:Түлхүүр гардуулах нөхцлөөр "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлыг гүйцэтгэх.

Барилга хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах нөхцлөөр "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлыг гүйцэтгэх. тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Санхүүжилтийн эх үүсвэр: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө.

Тендер шалгаруулалтад:БНХАУ-ын Засгийн газраас сонгон шалгаруулсан эрх бүхий хуулийн этгээдүүд оролцоно.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 2.000.000 (хоёр сая) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авна. Төлбөрийг Барилга хот байгуулалтын яамны Төрийн сан банкин дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөг эсвэл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Дотоодын давуу эрхийг тооцох эсэх: Тооцно.

Тендерийг 2018 оны 10-р сарын 10-ны 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлттэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10- р сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутанд Барилга, хот байгуулалтын яамны хурлын зааланд нээнэ.

Тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:15170, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай-3, Барилга, хот байгуулалтын яам 3 давхарт 319-Б тоот.

Харилцах утас:76003333 (1161) Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат, Имэйл хаяг: ankhbat@mcud.gov.mn   

 


Шинэ мэдээ
Их уншсан