ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тендер шалгаруулалтын нэр:
-Говь-Алтай аймаг, Жаргалан сумын төвлөрсөн зуухны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ–А-2017/009
-Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Говь-Алтай аймаг, Жаргалан сумын төвийн төвлөрсөн дулааны эх үүсвэрийн барилга угсралтын ажлыг” гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
-Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100000 /нэг зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох ба Барилга хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.
-Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
-Тендерийн хамт 15 000 000 /Арван таван сая/ төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерын баталгаа ирүүлнэ.
-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн сүүлийн 3 жилийн /2014, 2015, 2016 он / дундаж нь:
Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувь буюу түүнээс дээш байх
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
- Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: /2014, 2015, 2016 онууд/
Сүүлийн 3 жилийн аль нэг жилд доод тал нь нэг удаа нийт төсөвт өртгийн 60 хувиас доошгүй үнийн дүнтэй тэнцэх хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3жил /2014, 2015, 2016он/
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “шаардлагатай”
Барилга хот байгуулалтын яамны :
- 1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/
- 2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- 2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
Эрчим хүчний яамны
- 1.1 0.1-5 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээ
- 3.2 0.7-40.0 кгх/см2 даралттай даралтат савны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээ
-Гадаадын этгээд тендерт оролцох: /эрхгүй/
-Дотоодын давуу эрхийн зөрүү: /тооцохгүй/
Нийлүүлэх бараа болон холбогдох үйлчилгээ нь дор дурьдсан шаардлагад нийцсэн байна.
- Утааны хийн шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх
- Галын болон аюулгүй ажиллагааны холбогдох дүгнэлтийг гаргуулсан байх
- Ашиглалт болон цахилгаан хэрэглээний талаар дүгнэлттэй байх
- Баталгаат хугацаа 3 жилээс доошгүй
- Ашиглалт болон аюулгүй ажиллагааны заавартай байх
- Ашиглалтад хүлээлгэн өгөхөд сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөртэй байх
Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минут – аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Барилга, Хот Байгуулалтын Яам, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, Засгийн Газрын 12 дугаар байр, 3-р давхар 319б тоот. Утас:51-261426