“УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН САНХҮҮГИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
ЕРӨНХИЙ ЗОРИЛГО
“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдлагын баримт бичиг болон төслийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу төлөвлөх, тайлагнах санхүүгийн ажилтан сонгон шалгаруулахад оршино.
АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ
1."Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах, санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн мэдээ тайлан бэлтгэх, тайлагнах;
2.Төслийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр тооцоог санхүүжүүлэгчийн шаардлагад нийцүүлэн шуурхай зохион байгуулж гүйцэтгэх, төслийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах;
3.Төслийн үйл ажиллагааны урсгал зардал, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг санхүүжүүлэх, дотоодын татвар (гааль, НӨАТ)-ын чөлөөлөлтийг шийдвэрлүүлэх, холбогдох байгууллагуудтай зээл ашиглалт, санхүүжилтийн тооцоог нийлж, тайлагнах болон төслийн хүрээнд бий болсон хөрөнгийн өмчлөлийн жагсаалтыг санхүүжилттэй холбогдуулан нэгтгэн гаргах;
4.Төслийн санхүүгийн менежмент, үйл ажиллагааг улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон олон улсын санхүүгийн байгууллагын зааврын дагуу үнэн зөв бүртгэж, цаг хугацаанд нь тайлагнах, төслийн санхүүгийн тайланд бие даасан хараат бус аудитын байгууллагаар аудит хийлгэх;
5.Төслийн нэгжийн удирдлагыг бодит, үнэн зөв мэдээллээр хангаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллах;
6.Шаардлагатай бусад ажлыг хийж гүйцэтгэх.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Боловсрол:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэжил:
- Нягтлан бодох бүртгэл.
Туршлага:
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зохих сургалтад хамрагдсан бол давуу тал болно;
- Мэргэжлээрээ төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно.
Ур чадвар:
- Мэргэшсэн нягтлан бодогч байх;
- Санхүүгийн болон холбогдох баримт бичиг боловсруулах ур чадвартай байх;
- Компьютерын албан хэрэгцээний MS Office, санхүүгийн программ болон бусад шаардлагатай программыг эзэмшсэн байх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж байгааг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх);
2.Иргэний үнэмлэхийн хуулбар хувь, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа (e-mongolia);
3.Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
4.Мэргэшлийн үнэмлэхийн хуулбар;
5.Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал (байж болно)-ын хуулбар;
7.Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт байж болно;
8.Мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох бусад мэдээлэл, баримт.
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТТОЙ ЭНД ДАРЖ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАНА УУ.
Санамж: Хэрэв дээрх баримm бичгээс аль нэг байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн шаардлагатай баримт бичгийг бүрэн бүрдүүлж, дараах хаягаар дугтуйлан, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр 314 тоот
Тодруулга авах утас: 51-261718, 51-263319
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН
СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ