ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖИН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

 

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт

 

Байгууллага

Нэгж

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

Ангилал

Зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын Орон сууцжуулалтын хэлтэс

Орон сууцны бодлого, стратеги, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч

1

Ахлах түшмэл

ТЗ-4

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

  • Архитектур ба барилга, угсралт /073/;
  • эдийн засаг /0311/;
  • санхүү, банк, даатгал /0412/;
  • менежмент ба удирдахуй /041301-041307/.

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх.

-           Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

- хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

2

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс

Барилга, барилгын материалын салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан шинжээч

1

Ахлах түшмэл

ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

  • Эрх зүйч /0421/.

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх.

-           Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

- хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

3

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын Инженерийн дэд бүтцийн хэлтэс

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын технологи, ашиглалт, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

1

Дэс түшмэл

ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

  • Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /073201-073202, 073207/.

-

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

4

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын Инженерийн дэд бүтцийн хэлтэс

Цахилгаан хангамж, автоматик, холбоо-дохиоллын технологи, ашиглалт, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

1

Дэс түшмэл

ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

  • Цахилгаан, эрчим хүч /071309-071310/;
  • мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл /071407/.

-

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

5

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс

Хангамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

1

Дэс түшмэл

ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

  • Эдийн засаг /0311/;
  • санхүү, банк /041201/;
  • нягтлан бодох бүртгэл /041101/.

-

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 

 

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
  13. Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
  • Хүлээн авах цахим шуудан: b.munkhbayar@mudch.gov.mn
  • Холбоо барих утас: 11-330971.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан