ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖИН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
№ |
Байгууллага |
Нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
Ангилал |
Зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||||
1 |
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам |
Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс |
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий санхүүч |
1 |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
- Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх; - мэргэшсэн нягтлан бодогч байх. |
|
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл.
- Хүлээн авах цахим шуудан: b.munkhbayar@mudch.gov.mn
- Холбоо барих утас: 11-330971
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ