БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Ерөнхий зорилго
Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Завхан, Увс, Дорнод аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих замаар өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн хэрэгцээг хангаж, байгаль орчныг бохирдлоос хамгаалж, хүн амыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Ажлын хамрах хүрээ
- Бохир ус цэвэрлэх байгууламжуудын барилга угсралтын ажлын явцад захиалагчийн хяналт гүйцэтгэх;
- Төслийн хэрэгжилтийн хүрээнд төсөлд оролцогч талуудтай харилцаж тайлан мэдээ авах, мэдээллээр хангаж ажиллах;
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах, туршилт тохируулга зүгшрүүлэлтийн ажлын хүрээнд.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Дээд боловсролтой.
Мэргэжил: Барилгын инженер /073204/, Авто замын барилга /D580700/
Туршлага: Мэргэжлээрээ 5-оос доошгүй жил ажилласан байх мэргэшсэн ба зөвлөх зэрэгтэй бол давуу тал болно.
- Autocad зураг төслийн программ дээр ажиллах чадвартай;
- Төслийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх;
- Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, техник, технологийн шийдлийг тодорхойлох;
- Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
- Багаар ажиллах чадвартай байх.
- Англи хэлний ярих болон бичих зохих түвшний чадвартай бол давуу тал болно;
- Мэдээллийн технологийн хэрэглээний программ хангамж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах мэдлэг, чадвартай байх;
Оролцогчдод шаардагдах баримт бичиг:
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
- Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ын дагуу бүрэн бөглөсөн байх;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа;
- Боловсролын диплом, гэрчилгээ;
- Мэргэшлийн үнэмлэх;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал (байж болно)/-ын хуулбар;
- Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт /байж болно/, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримт.
Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Ажлыг байрны тодорхойлолтыг ЭНД дарж татаж авна уу.
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр 318 тоот
Тодруулга авах утас: 51-261718
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ