“Ногоон барилгын үнэлгээ (BESTGER)-ний аргачлал " /БД 25-102-24/ барилгын дүрэм
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар схрын 02-ны өдрийн 108 дугаар тушаалаар “Ногоон барилгын үнэлгээ (BESTGER)-ний аргачлал " /БД 25-102-24/ барилгын дүрэм шинээр батлагдлаа.
Тус аргачлалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдсөн болон баригдсан бүх төрлийн орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгад ногоон барилгын шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, түүний дагуу зэрэглэл тогтооход хэрэглэх юм.
Энэхүү аргачлалын зорилго нь барилгын салбараас ялгарах хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулсан, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай, иргэдийн эрүүл, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн барилгыг онооны системээр үнэлж, зэрэглэл тогтооход оршино.
Тус дүрмийг ЭНД дарж татаж авна уу.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.