ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖИН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖИН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт
№ |
Байгууллага |
Нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
Ангилал |
Зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||||
1 |
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам |
Төрийн захиргааны удирдлагын газар |
Яамны хүний нөөц хариуцсан ахлах шинжээч |
1 |
Ахлах түшмэл |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
- Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; - хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
2 |
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам |
Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс |
Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
3 |
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам |
Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газар |
Хот байгуулалтын кадастр, мэдээллийн систем хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
4 |
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам |
Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын Орон сууцжуулалтын хэлтэс |
Орон сууцны санхүүжилт, зээлийн судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
5 |
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам |
Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газар |
Салбарын шинжлэх ухаан, технологи, норм, нормативын бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
6 |
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам |
Салбарын хяналтын газар |
Барилга байгууламжийн ашиглалтын төлөв байдлын хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
7 |
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам |
Салбарын хяналтын газар |
Цахилгаан, автоматик, холбоо дохиоллын шугам сүлжээний хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
- |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
- Хүлээн авах хаяг: b.munkhbayar@mudch.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 11-330971.
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ