ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРГАА АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРГАА

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Цахилгаан хангамж хариуцсан инженер албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Шинэ ажилтан авах ажлын байрны жагсаалт

Д/д

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаалын нэр

Орон тоо

Албан тушаалын төрөл

Албан тушаалын тодорхолйолтод тавигдах шаардлага

төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа

Хот төлөвлөлтийн хэлтэс

Цахилгаан хангамж хариуцсан инженер

1

Гүйцэтгэх

-

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Цахилгааны инженер /071309/, Цахилгаан хангамж  /071310/;

 

Тухайн мэргэжлээрээ мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. Үүнээс  барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх; барилга байгууламжийн захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажиллаж байсан туршлагатай байх.

 

Тавигдах болзол, шаардлага:

-Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

- Мэргэжил: Цахилгааны инженер /071309/, Цахилгаан хангамж  /071310/;

- Мэргэшил: Тухайн мэргэжлээр мэргэшсэн байх

- Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. Үүнээс  барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх; барилга байгууламжийн захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажиллаж байсан туршлагатай байх.

-Ур чадвар:

  • Цахилгааны менежментийн чиглэлээр зохих мэдлэгтэй байх,
  • Төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх,
  • Компьютерын албан хэрэгцээний MS Office, мэргэжлийн AutoCAD программ болон бусад шаардлагатай программыг бүрэн эзэмшсэн байх,
  • Төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, удирдах аргачлалын талаар зохих мэдлэгтэй байх,
  • Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө, мэдээлэл өгөх чадвартай байх.
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх

Бүрдүүлэх материал:

1.Хүсэлт

2.Төрийн албан хаагчийн анкет

3.Иргэний үнэмлэхийн хуулбар

4.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

5.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

6.Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;

Материал хүлээн авах:

  • Хугацаа:2024 оны 07 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: info@kharkhorum.gov.mn
  • Холбоо барих утас:77711220

Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан