ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Ерөнхий зорилго

“Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл” хэрэгжүүлэх нэгжийн албан хэрэг хөтлөлт, захиргааны дотоод ажлыг хариуцаж ажиллана.

Ажлын хамрах хүрээ

1.Төслийн нэгжийн баримт бичгийн бүрдлийг хангах, албан хэрэг хөтлөлтийн дүрэм, журам, зааврыг мөрдөн ажиллах,  захиргааны дотоод ажлыг хариуцан гүйцэтгэх;

2. Төслийн нэгжийн албажиж баталгаажсан баримт материалыг архивын нэгж болгон бүрдүүлж, хадгалах;

3. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлын чиглэлээрх аливаа санал хүсэлтийг хугацаанд нь шуурхай, чанартай биелүүлж үр дүнг тайлагнаж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил: Төрийн удирдлага /041306/, Нийгмийн ухааны боловсрол /011413/, Архив судлал /032202/.

Туршлага: Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын туршлагатай, мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно.

Ур чадвар: -Архив, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомж, холбогдох журам, стандартын дагуу хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг ханган ажиллах;

-Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийн дагуу баримт бичиг боловсруулах чадвартай байх;  

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;

-Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;

-Багаар ажиллах чадвартай байх;

-Мэдээллийн технологийн хэрэглээний программ хангамж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах мэдлэг, чадвартай байх;

-Англи хэлний ярих болон бичих зохих түвшний чадвартай бол давуу тал болно.

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

•  Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

•  Товч намтар;

•  Иргэний үнэмлэхийн хуулбар;

•  Боловсролын диплом, гэрчилгээ;

•  Мэргэшлийн үнэмлэх;

•  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

           •   Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох  мэдээлэл, баримт.

 

Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. 

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр.

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдриН 16:00 цагаас өмнө ирүүлнэ.

Тодруулга авах утас: 51-262810

 

 

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан