ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ
№ |
Байгууллага |
Нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
Ангилал |
Зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага
|
|||||
1 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Санхүү, эдийн засгийн хэлтэс |
Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга |
1 |
Ахлах түшмэл, Удирдах |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
2 |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэс |
Орон зайн өгөгдлийн сангийн удирдлагын систем, технологийн шийдэл хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл, Гүйцэтгэх |
ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
|
|
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
- төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:
1. Хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Тангаргийн хуудас
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
6. Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
7. Тушаал шийдвэрийн хуулбар
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/
9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас
10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/
11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас
12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Бүртгэлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 17:00 цагт хаагдана.
- Хүлээн авах цахим хаяг: b.tsolmon@mcud.gov.mn
- Хүлээн авах хаяг: Барилга, хот байгуулалтын яамны 318 тоотод хүлээн авна.
- Холбоо барих утас: 99056494
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ