СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах, сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх чиг үүргийг гүйцэтгэх төрийн бус, мэргэжлийн байгууллагын түншлэлийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын даалгавар, баримт бичиг”-тэй танилцаж, сонгон шалгаруулалтад оролцох санал, холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө ирсэн “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах, сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх чиг үүргийг гүйцэтгэх төрийн бус, мэргэжлийн байгууллагын түншлэлийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулатын баримт бичиг”-тэй холбоотой тодруулга хүсэлтэд хариу өгнө.
Сонгон шалгаруулалтын Үнэлгээний өмнөх уулзалтыг сонгон шалгаруулалтын хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай гудамж, Засгийн газрын 12 дугаар байранд байрлах Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын санал, холбогдох материалыг ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, БАРИЛГАЧДЫН ТАЛБАЙ-3, ЗАСГИЙН ГАЗРЫН 12 ДУГААР БАЙР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, ХУУЛИЙН ХЭЛТЭС 314 ТООТ хаягаар битүүмжлэн 2023-12-19-ны 17 цаг 30 минутаас өмнө хүлээн авна.
МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
УТАС:976-51-263319, 976-9509 4380
БХБЯ-ны Бичиг хэргийн утас: 976-11-310612
Е-мэйл хаяг: gantur@mcud.gov.mn