Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2017 оны 07 дугаар сарын 25

  1. Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн 4 дүгээр хавсралт дахь 54 дугаартай “Нийслэл, аймгийн төвийн орон сууцын хорооллын инженерийн шугам сүлжээ /нийслэл, 21 аймаг/” төсөл, арга хэмжээний хүрээнд “Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил /Улаанбаатар/”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/447 тоот захирамжаар Багануур үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар 403.3 га газар олгосон. Паркийн нутаг дэвсгэрт хөнгөн үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, ургамал нанобиотехнологи, плантацийн гэсэн 4 чиглэлээр мэдлэгт суурилсан, байгаль орчинд халгүй, өндөр технологи бүхий аж үйлдвэрийн цогцолбор байгуулна.Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дээрх 4 бүсийн ерөнхий төлөвлөгөө, ус, дулаан, цахилгаан /10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 50кВа дэд өртөө/, холбооны шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах 1 багц ажлыг гүйцэтгэнэ.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.

3.1. Байгууллагын ерөнхий танилцуулга;

3.2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;

3.3. Зураг төслийг боловсруулахад шаардагдах дараах тусгай зөвшөөрлүүдийн хуулбар;

Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог 1.1.2. “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө,  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа”, 1.2.5 “Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл” (10 кВ хүртэл), Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл, Орон сууц, олон нийт, үйлдвэрийн  барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл  /КИП/, автоматикийн зураг төсөл”, 1.3.3. Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кВ хүртэл/, 1.3.1 “Дулааны гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг”,3.2 “Усан хангамж, ариутгах татуургын гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологи”.

3.4. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;

3.5. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн буюу 2016 оны санхүүгийн аудитаар хянагдсан, нотариатаар гэрчлүүлсэн тайлан/.

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

5.    Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

 

 

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3-р давхар,

319Б тоот өрөө, Утас: 11-311804


Шинэ мэдээ
Их уншсан