ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017 оны 08 дугаар сарын 30

  1. Барилга, хот байгуулалтын яам нь Монголын Ипотекийн Корпорацитай хамтран “Монгол Улсын хэмжээнд орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх, судалгаанд тулгуурлан мэдээллийн сангийн программ хангамж боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Энэ зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах судалгааг хийх, дүгнэлт гаргах, судалгаанд тулгуурлан орон сууцны мэдээллийн сангийн суурь мэдээлэл бүрдүүлэх, мэдээллийн сангийн программ боловсруулах, мэдээллийн сантай ажиллах журам боловсруулах, мэдээллийн санд холбогдох мэдээллийг оруулах ажлыг тус тус гүйцэтгэнэ.
1. Ашиглагдаж байгаа инженерийн бүрэн хангамжтай орон сууцны барилгуудын судалгаа хийх, дүгнэлт гаргах /улсын хэмжээнд 2016 оны түвшинд/
2. Шинээр баригдаж байгаа инженерийн бүрэн хангамжтай орон сууцны төслүүдийн судалгаа хийх, дүгнэлт гаргах /улсын хэмжээнд 2017, 2018, 2019 оны түвшинд/
3. Орон сууцны эрэлтийн судалгаа хийх, дүгнэлт гаргах /улсын хэмжээнд 2017, 2018, 2019 оны түвшинд/
4. Төрийн албан хаагчдын орон сууцны эрэлтийн судалгаа хийх, дүгнэлт гаргах /улсын хэмжээнд 2017, 2018, 2019 оны түвшинд/
5. Түрээсийн орон сууцны эрэлтийн судалгаа хийх, дүгнэлт гаргах /улсын хэмжээнд 2017, 2018, 2019 оны түвшинд/
6. Орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа хийх, дүгнэлт гаргах
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
  • Байгууллагын ерөнхий танилцуулга
  • Нотариатаар гэрчлүүлсэн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /судалгааны чиглэлээр дор хаяж 5 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх/;
  • Орон сууцны чиглэлээр 2014, 2015, 2016 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын талаарх мэдээлэл, захиалагч байгууллагуудын тодорхойлолт, гэрээ дүгнэж, ажил хүлээлцсэн актуудыг хавсаргах;
  • Тухайн байгууллагад 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан судалгааны ажилтнуудын чадавхийн мэдээлэл, мэргэжлийн диплом, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэргийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж хавсаргах;
  • 2016 оны санхүүгийн аудитаар хянагдсан тайлан.

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ.

5.    Гадаадын этгээд мэдүүлэг ирүүлэх эрхгүй.

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3-р давхар,

319Б тоот өрөө, Утас: 11-311804


Шинэ мэдээ
Их уншсан