БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР /ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРГАА/

“ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРГАА”-НД ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

1. Албан тушаалын нэр: ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭДИЙН ЗАСАГЧ

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:  “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, эдийн засгийн тооцоо судалгаа хийх, захиалагчийн хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжил: эдийн засаг /0311/, хот ба бүс нутгийн төлөвлөлт /0731/
  • Мэргэшил: Хот төлөвлөлтийн мэргэшсэн эдийн засагч
  • Туршлага: Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх
  • Ур чадвар:
    • Дүн шинжилгээ хийх, математик загварчлал боловсруулах, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах
    • Шаардлагатай хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжийг ашиглах чадвартай байх. 
    • Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах.
    • Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн  үндэслэл бүхий зөвлөгөө, мэдээлэл өгөх чадвартай байх.
    • Төрийн албан хэрэг хөтлөлт, монгол хэл, найруулга зүйн чадвартай байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
  • Мэргэшлийн үнэмлэх
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын хуулбар

Бүртгэл: 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагийн дотор info@kharkhorum.gov.mn цахим шуудангаар илгээнэ үү. Утас: 77711220

 

2. Албан тушаалын нэр: ДУЛААН ХАНГАМЖ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: 

Хот байгуулалтын талаар баримтлах бодлого хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд хот байгуулалтын баримт бичиг түүний үе шатны төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, хэрэгжилтэд хяналт тавих болон дулааны станцын эх үүсвэр, дулааны шугам сүлжээний судалгаа, урьдчилсан тооцоо, төлөвлөлтийн төсөл боловсруулах, төсвийн төсөлд санал оруулах, шийдэл гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Мэргэжил: Дулаан цахилгаан станцын инженерчлэл /071303/,

Дулаан эрчим хүч ба үйлдвэрлэл /071307/

-Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, Ажлын болон төлөвлөлтийн зураг төсөл боловсруулж байсан туршлагатай.

Олон улсын төсөлд мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно.

-Ур чадвар:

  • Төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай байх,
  • Компьютерын албан хэрэгцээний MS Office, мэргэжлийн AutoCAD программ болон бусад шаардлагатай программыг бүрэн эзэмшсэн байх,
  • Төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, удирдах аргачлалын талаар зохих мэдлэгтэй байх,
  • Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн  үндэслэл бүхий зөвлөгөө, мэдээлэл өгөх чадвартай байх.
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх,

Бүрдүүлэх баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
  • Мэргэшлийн үнэмлэх
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар

Бүртгэл: 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагийн дотор info@kharkhorum.gov.mn цахим шуудангаар илгээнэ үү. Утас: 77711220

 

3. Албан тушаалын нэр: ЦАХИЛГААН ХАНГАМЖ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: 

Хот байгуулалтын талаар баримтлах бодлого хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд хот байгуулалтын баримт бичиг түүний үе шатны төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, хэрэгжилтэд хяналт тавих болон цахилгаан хангамжийн эх үүсвэр, цахилгааны шугам сүлжээний судалгаа, урьдчилсан тооцоо, төлөвлөлтийн төсөл боловсруулах, төсвийн төсөлд санал оруулах, шийдэл гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

- Мэргэжил: Цахилгааны инженер /071309/, Цахилгаан хангамж  /071310/;

-Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, Ажлын болон төлөвлөлтийн зураг төсөл боловсруулж байсан туршлагатай.

Олон улсын төсөлд мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно.

-Ур чадвар:

  • Төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай байх,
  • Компьютерын албан хэрэгцээний MS Office, мэргэжлийн AutoCAD программ болон бусад шаардлагатай программыг бүрэн эзэмшсэн байх,
  • Төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, удирдах аргачлалын талаар зохих мэдлэгтэй байх,
  • Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн  үндэслэл бүхий зөвлөгөө, мэдээлэл өгөх чадвартай байх.
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх,

Бүрдүүлэх баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
  • Мэргэшлийн үнэмлэх
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын хуулбар

Бүртгэл: 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагийн дотор info@kharkhorum.gov.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Утас: 77711220

 

4. Албан тушаалын нэр: УСАН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГА ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: 

Хот байгуулалтын талаар баримтлах бодлого хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд хот байгуулалтын баримт бичиг түүний үе шатны төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, хэрэгжилтэд хяналт тавих ажлын цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний судалгаа, урьдчилсан тооцоо, төлөвлөлтийн төсөл боловсруулах, төсвийн төсөлд санал оруулах, шийдэл гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

-Мэргэжил:Ус хангамж ариутгах татуургын инженер /073201/,Сантехникийн инженер /073202/;

-Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, Ажлын болон төлөвлөлтийн зураг төсөл боловсруулж байсан туршлагатай.

Олон улсын төсөлд мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 

-Ур чадвар:

  • Төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай байх,
  • Компьютерын албан хэрэгцээний MS Office, мэргэжлийн AutoCAD программ болон бусад шаардлагатай программыг бүрэн эзэмшсэн байх,
  • Төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, удирдах аргачлалын талаар зохих мэдлэгтэй байх,
  • Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн  үндэслэл бүхий зөвлөгөө, мэдээлэл өгөх чадвартай байх.
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх,

Бүрдүүлэх баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
  • Мэргэшлийн үнэмлэх
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын хуулбар

Бүртгэл: 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагийн дотор info@kharkhorum.gov.mn цахим шуудангаар илгээнэ үү. Утас: 77711220

 

5. Албан тушаалын нэр: АВТО ЗАМ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: 

Хот байгуулалтын талаар баримтлах бодлого хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд хот байгуулалтын баримт бичиг түүний үе шатны төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн дагуу бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах, төлөвлөлтийн төсөл боловсруулах, төсвийн төсөлд санал оруулах, шийдэл гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

-Мэргэжил: Хот байгуулалтын архитектур /073105/,

Авто замын инженерчлэл /073210/,

 Барилга замын машин төхөөрөмж /073211/.

-Туршлага:

            Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, Ажлын болон төлөвлөлтийн зураг төсөл боловсруулж байсан туршлагатай.

Олон улсын төсөлд мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 Ур чадвар:

  • Төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай байх,
  • Гадаад хэл болон Компьютерын албан хэрэгцээний MS Office, мэргэжлийн AutoCAD программ болон бусад шаардлагатай программыг бүрэн эзэмшсэн байх,
  • Төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, удирдах аргачлалын талаар зохих мэдлэгтэй байх,
  • Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн  үндэслэл бүхий зөвлөгөө, мэдээлэл өгөх чадвартай байх.
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах, асуудалд дүн шинжилгээ хийж,  шийдвэрлэх чадвартай чадвартай байх,
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
  • Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;

Бүрдүүлэх баримт бичиг:

Бүртгэл: 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагийн дотор info@kharkhorum.gov.mn цахим шуудангаар илгээнэ үүУтас: 77711220

 

 

6. Албан тушаалын нэр: ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЭЛ, ДОТООД СҮЛЖЭЭ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: 

Байгууллагын дотоод сүлжээний хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, сүлжээний өргөтгөл хийж гүйцэтгэх, байгууллагын вэб сайт, хяналтын камер болон компьютерийн программ, техник хангамж, нэмэлт тоног төхөөрөмжүүдийн  хэвийн үйл ажиллагааг ханган эвдрэл гэмтлээс сэргийлэх, засвар үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Мэргэжил: Мэдээлэл, харилцаа холбооны технилоги /061/, Мэдээлэл зүйн боловсрол /011403/

-Мэргэшил: Тухайн мэргэжлээрээ мэргэшсэн болон гадаад хэлний чадвар нь давуу тал болно.

 

-Ур чадвар:

  • Төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай байх,
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах, асуудалд дүн шинжилгээ хийж,  шийдвэрлэх чадвартай байх
  • Шаардлагатай хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжийг үйл ажиллагаандаа ашиглах бүрэн чадвартай байх
  • Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах
  • Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн  үндэслэл бүхий зөвлөгөө мэдээлэл өгөх чадвартай

 

Бүрдүүлэх баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
  • Мэргэшлийн үнэмлэх
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын хуулбар

Бүртгэл: 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагийн дотор info@kharkhorum.gov.mn цахим шуудангаар илгээнэ үү. Утас: 77711220

 

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан