БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- ТӨСЛИЙН ЖОЛООЧ
- Удиртгал
Азийн Хөгжийн банкны санхүүжилтээр Барилга, хот байгуулалтын яам хэрэгжүүлж буй Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төслийн зорилго нь Дархан сумын ахуйн болон аж үйлдвэрийн хэрэглэгчдийн бохир усыг цэвэрлэх байгууламж, бохир усны системийг шинэчлэн сайжруулах явдал юм. Төслөөр шинэ цэвэрлэх байгууламж болон насос станцууд, дулааны болон бохирын шугам хоолойг шинээр барьж шинэчлэх болно.
Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын 7.11.6 болон Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 85 дугаар тушаалаар баталсан “Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнуудыг сонгон шалгаруулах журам” –ын дагуу “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245” Төслийн удирдах нэгжийн жолоочийн ажлын байрны сонгон шалгаруулах өргөдлийг хүлээн авч байна.
- Ажлын хамрах хүрээ
Төслийн жолооч нь Төслийн зохицуулагчийн удирдлага дор төслийн зохицулагч болон албан хаагчдыг тээврийн үйлчилгээгээр хангах, төслийн албан хэрэгцээний захидал, бичиг баримтуудыг тээвэрлэлт хийж илгээх, төслийн удирдах нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана. Тухайн ажилтан нь Төслийн зохицуулагчид шууд харъяалагдах, ажлаа тайлагнаж, дараах үүрэг даалгаврыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Албан ажлын үеэр төслийн удирдах нэгжийн зохицуулагчид болон шаардлагатай тохиолдолд зохицуулагчийн зөвшөөрлөөр төслийн нэгжийн мэргэжилтэн, ажилтнуудад унаагаар үйлчлэх;
- Орон нутагт томилолтоор явж ажиллах, орон нутаг дахь төслийн нэгжийн ажилтнуудад унаагаар үйлчлэх;
- Ажлын болон ажлын бус цагаар, орон нутагт болон хотод ажил үүргээ гүйцэтгэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журмыг хатуу дагаж мөрдөх;
- Албан ажлын шугамаар байнга харилцах гадаад дотоодын байгууллагын байршил хаягийг мэдэж байх, албан бичиг баримтыг холбогдох газруудад хүргэх , авч ирэх;
- Төслийн удирдах нэгжийн ажилтнуудын өдөр тутмын ажилд шаардлагатай үед хамтран оролцож, холбогдох дэмжлэгийг үзүүлэх;
- Төслийн удирдах нэгж дээр зохион байгуулагдаж буй хурал, уулзалтанд оролцож хурлын тэмдэглэл хөтлөх, төслийн мэргэжилтэн ажилтнуудын саналыг тусгаж төслийн зохицуулагчид танилцуулж байх;
- Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж тогтмол хугацаанд үзлэг, оношлогоо, холбогдох үйлчилгээг хийлгэх;
- Тээврийн хэрэгсэлд худалдан авсан сэлбэг хэрэгслийн бүртгэлийг хөтлөх;
- Тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, арчилгааг өдөр тутам гүйцэтгэх.
- Ажлын байрны шалгуур болон тавигдах шаардлага
- Үр дүн ба тайлан:
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлыг хангаж ажиллах, эвдрэл саатал гарсан тохиолдолд тухай бүрд нь засварлаж, бэлэн байдалд байлгах;
- Шаардлагатай үед орон нутаг дахь төсөл хэрэгжүүлэх нэгжүүдэд томилолтоор явж ажиллах,хөдөө орон нутгийн авто замын нөхцөл байдал, авто замын сүлжээний талаар мэдлэг мэдээлэлтэй байх.
- Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Механик инженер;
- Хөдөө орон нутагтийн замд 3-аас доошгүй жил жолоо барьсан байх;
- Жолоо барих үнэмлэх аваад 10-аас доошгүй жил жолоочоор ажилласан байх;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.
БҮХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:
Сонирхолоо илэрхийлэгчид нь дараах баримт бичгийг ирүүлж өргөдлөө гаргана:
- Өргөдөл (ТАХ-ын маягт 1);
- Диплом болон гэрчилгээний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Нийгмийн даатгалын лавлагаа
Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулагчийг тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.
Барилга, хот байгуулалтын яам Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12-р байр Утас/ Факс: 976-11-310612, 99056494
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2023 оны 08 сарын 18-ны 16:00 цагаас өмнө ирүүлнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
- OPERATIONS ASSISTANT/TRANSLATOR
1. Background
The Ministry of Construction and Urban Development (MCUD) is the Executing Agency (EA) of Darkhan Wastewater Management Project financed by the Asian Development Bank (ADB) Loans 3244/3245-MON. The objective of the project is to improve the system of wastewater collection and treatment for domestic and industrial users in Darkhan soum. The project will construct a new wastewater treatment plant and will renovate pumping stations, heating supply and sewerage pipelines.
Pursuant to Clause 7.11.6 of Decree No. 4 issued by the Minister of Finance in 2021 and Decree No. 85 of the Minister of Construction and Urban Development in 2016 “The procedures for selection of staff at the project implementation unit”, MCUD is now accepting applications for the position of Operations assistant/Translator at the Project Management Unit (PMU) of Darkhan Wastewater Management Project MON-3244/3245.
2. Objective of the Assignment
Operations Assistant/Translator will support the daily operation of the PMU and provide written and verbal translation for the PMU staffs and other stakeholders.
3. Qualification Requirements
- Bachelor’s degree or higher in English Translator/Teacher, and/or International relation;
- Experience of working with international organizations and projects, in particular the experience in working as an archivist and documentarist will be an advantage;
- At least 5 years of experience in the related field;
- English language translation experience shall be required;
- Computer skills in MS office, and other related programs; and
- Ability to work in Darkhan, as required.
REQUIRED DOCUMENTS FOR ALL CANDIDATES:
Interested candidates should submit the application letter along with the following documents:
- Application of Civil Servant (form 1);
- Curriculum Vitae in English language;
- Copies of diploma(s) and certificate(s) with English translation;
- Copy of Identification card;
- Copy of Social Insurance Book (Employer’s record should be written on there)
Note: if any of above documents are missing, the candidate will be considered disqualified.
If you meet the above requirements, please submit the necessary documents in a sealed envelope to the following address:
Ministry of Construction and Urban Development, Government building 12, Builders square 3, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia.
Phone / Fax: 976-11-310612, 99056494
Deadline for submission: before at 16.00 pm on 18 August 2023.
MINISTRY OF CONSTRUCTION AND URBAN DEVELOPMENT