БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл /2022.12.08/-ны өдөр хуралдаж, дараах долоон асуудлыг авч хэлэлцлээ.
Үүнд:
✅ “Амгалан” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
✅ “Нисэх” олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
✅ “Сонсголон” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
✅ “Шинэ” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;
✅ “Төмөр замын зам, гүүрийн зураг төсөл боловсруулах үнэ тооцох дүрэм”;
✅ “Төмөр замын дээд бүтэц барих барилгын ажлын төсөв зохиох дүрэм”;
✅ “Төмөр замын барилгын ажлын төсөв зохиох суурь норм". Хэлэлцсэн долоон асуудлаас “Амгалан” дэд төв болон "Шинэ дэд төв"-ийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслүүдийг зөвлөл дахин хэлэлцэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан