Тусгай зөвшөөрлийн товч мэдээлэл

Тусгай зөвшөөрөл

Геодези

Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 208 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2022.01.21-ний өдрийн 2022/01, 2022.03.14-ний өдрийн 02, 2022.03.21-ний өдрийн 03, 2022.04.18-ны өдрийн 2022/04, 2022.05.31-ний өдрийн 2022/05, 2022.07.20-ны өдрийн 2022/06, 2022.09.06-ны өдрийн 2022/07 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 26, 82, 95, 130, 167, 194 дүгээр тушаалаар нийт 22 ААН-д геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөвшөөрөл олгож, нийт 25 ААН-ийн геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгасан.

Барилга, хот байгуулалтын Сайдын тушаалын дагуу хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулж, гэрчилгээг олгосон.

 

Газар зохион байгуулалт

Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах хурлыг 6 удаа зохион байгуулж, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 13, 86, 125, 140, 168, 190 дугаар тушаалаар нийт 34 шинээр олгож, 17 аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгож, эрхийг сунгасан.

Барилга, хот байгуулалтын Сайдын тушаалын дагуу хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулж, гэрчилгээг олгосон.

 

Хот байгуулалт

Аж ахуйн нэгжид хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох ажлыг Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 245 дугаар тушаалаар батлагдсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам”-ын дагуу зохион байгуулж “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг шинээх олгох тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2022.03.01-ний өдрийн 51, 2022.03.24-ний өдрийн 67; 2022.05.13-ны өдрийн 105, 2022.08.03-ны өдрийн 158, 2022.10.12-ны өдрийн 205 дугаар тушаалаар “ХБ-1.1. Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” ажлын төрлөөр нийт 9, “ХБ-1.2. Бүс нутгийн хөгжлийн төсөл, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл” ажлын төрлөөр нийт давхардсан тоогоор 2 аж ахуйн нэгж, байгууллагад хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг тус тус олгоод байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан