ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Барилга, хот байгуулалтын яам нь Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Санхүүгийн арга механизмыг боловсронгуй болгох үндэсний зөвлөх нь барилгын эрчим хүчний хэмнэлтийг дэмжих санхүүгийн арга механизмийг боловсронгуй болгох чиглэлээр 8 сарын хугацаанд төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллана.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, мэдлэг, ур чадвар, мэргэжлийн бусад ур чадварын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
  1. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 09 дүгээр сарын 20 ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Барилга хот байгуулалтын яам

“Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ төсөл”

Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12-р байр, 4 давхарт 405 тоотУтас: 7555-2043. И-мэйл: namamongolia@gmail.com


Шинэ мэдээ
Их уншсан