Туслах ажилтны сонгон шалгаруулалтын зар
Туслах ажилтны сонгон шалгаруулалтын зар
Ерөнхий зүйл
Монгол улсын Засгийн газар “Аймгийн төвүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл”- Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Сүмбэр, Дорнод аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэж, шинээр барих төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн туслах ажилтаныг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.
Ажлын хамрах хүрээ
Төслийн нэгжийн бичиг хэрэг, захиргааны дотоод ажлыг хариуцан гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжил: Нийтийн удирдлага /041305/, Төрийн удирдлага /041306/, Бизнесийн удирдлага /041301/;
Мэргэшил: Архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэшсэн байх, Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй байх;
Туршлага: Захиргааны ажил эрхэлж байсан туршлагатай байх, Бичгийн болон ярианы англи хэлний орчуулга хийж байсан туршлагатай байх;
Ур чадвар: Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох; Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах; Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох чадвартай байх; Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;
Оролцогчдод шаардагдах баримт бичиг:
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
• Товч намтар;
• Иргэний үнэмлэхний хуулбар;
• Боловсролын диплом, гэрчилгээ;
• Мэргэшлийн үнэмлэх;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.
Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр.
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2022 оны 09 сарын 07-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ