ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо : 2022.07.05
Барилга, хот байгуулалтын яамны “Барилга байгууламжийн норм, нормативийн сангийн үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу "Газар зохион байгуулалт, хот байгуулалтын нэр томьёоны тайлбар"-ын хэвлэлийн эхийг бэлтгэж, хэвлэх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
1. Саналаа дараах бүрдэлтэйгээр ирүүлнэ. Үүнд:
- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, танилцуулга;
- Сүүлийн 1 жилийн буюу 2021 оны санхүүгийн тайлан;
- Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагыг харуулсан баримт /гэрээ, гэрээ дүгнэсэн акт/;
- Нийлүүлэх үнэ, үнийн хуваарь;
- Нийлүүлэх /хэвлэх/ хугацаа, ажлын үе шатны хуваарь.
2. Техникийн тодорхойлолт:
1. Нүүр: 300;
2. Хэмжээ: В5;
3. Тоо хэмжээ: 600 хувь;
4. Материал: нүүр- 250гр-ын матт цаас, дотор тал- 80гр-ын шохойтой цаас;
5. Хэвлэл: дотор тал -1+1, хавтас -4+0 өнгөтэй;
6. Нуруу: 24-32 нүүрээр өндөрлөж /нуруулдаж/ оёсон байх.
Саналыг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас өмнө Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч С.Болороогийн цахим шуудангийн хаяг (boloroo.s@mcud.gov.mn)-аар ирүүлнэ үү.
Захиалагчийн хаяг:
Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,
Засгийн газрын байр 12, Барилга, хот байгуулалтын яамны 4 дүгээр давхар, 412 тоот өрөө.
Харилцах утас: 76003333 (1171), 99070345