ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

Огноо : 2022.07.06

            Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөө”-нд тусгагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, түүнийг дагалдан гарсан дүрэм, журмуудын хэрэгжилтийн судалгаа /үр дагаварт үнэлгээ/ хийх” ажлын зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хуулийн этгээдтэй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг үндэслэн шууд худалдан авах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул уг ажлыг гүйцэтгэх саналаа ирүүлэхийг урьж байна.

  1. Сонирхсон хуулийн этгээд нь дараах нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиас хуулбарлах/;
  • Байгууллагын танилцуулга;
  • Ажиллах хүчний туршлага,  ур чадварын талаарх мэдээлэл:
    • Багийн ахлагч: Эрх зүйч, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, нийтийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хуулийн төсөл боловсруулах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ болон хуулийн төслийн үр нөлөөний судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
    • Багийн гишүүд:
      • Хот төлөвлөлтийн архитектор, зөвлөх зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
      • Эрх зүйч, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, хуулийн хэрэгжилтийн судалгаа, үнэлгээ, дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадвартай байх;
      • Хот төлөвлөлтийн эдийн засагч, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 он/.

Сонирхсон хуулийн этгээд дээр дурдсан мэдээллийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас өмнө Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч С.Болороогийн цахим шуудангийн хаяг (boloroo.s@mcud.gov.mn)-аар ирүүлнэ үү.

           

Хаяг: Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, 

Засгийн газрын байр 12, Барилга, хот байгуулалтын яамны

4 дүгээр давхар, 413 тоот өрөө

Харилцах утас:  76003333 (1171), 99070345


Шинэ мэдээ
Их уншсан