Санхүүгийн ажилтны сонгон шалгаруулалтын зар

Санхүүгийн ажилтны сонгон шалгаруулалтын зар

Ерөнхий зүйл

Монгол улсын Засгийн газар Аймгийн төвүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл”- Бүгд Найрамдах Польш Улсын нэн хөнгөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Сүмбэр, Дорнод аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэж, шинээр барих төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн барилга угсралтын ажилд дараах чиг үүрэг бүхий Санхүүгийн ажилтан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.

Ажлын хамрах хүрээ

Санхүүгийн ажилтан нь төслийн хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүхэлд нь хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл, татвар /0411/, эдийн засаг /0311/, Санхүү, банк, даатгал /0412/.

Мэргэшил: Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу талтай; Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.

Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.

Ур чадвар: Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох; Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах; Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

•  Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

•  Товч намтар;

•  Иргэний үнэмлэхний хуулбар;

•  Боловсролын диплом, гэрчилгээ;

•  Мэргэшлийн үнэмлэх;

•  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

           •   Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох  мэдээлэл, баримт.

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.  

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.  

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр.

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2022 оны 06 сарын 20-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан