СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
- Удиртгал
Бүгд Найрамдах Польшийн Улсын Засгийн газрын санхүүжилтээр Барилга, хот байгуулалтын яам хэрэгжүүлж байгаа “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл”-ийн Төслийн зохицуулагчийн албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
ll. Төслийн зохицуулагч нь төслийн бүхий л үйл ажиллагаатай холбоотой асуудлыг эрхлэн хариуцаж, удирдан чиглүүлж, БХБЯ-ны Төслийн удирдах хороонд болон Төслийн захиралд ажлаа шууд тайлагнаж, Аймгуудын Засаг Даргын Тамгын Газар (АЗДТГ) болон холбогдох байгууллагуудтай ажил хэргийн хоорондын уялдааг хангаж ажиллана.
lll. Ажлын байранд тавигдах шаардлага
• Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Удирдахуйн ухааны магистр бол давуу талтай;
• Мэргэжил: Ус хангамж, ариутгах татуургын инженер, Эдийн засагч,
• Мэргэшил: Тухайн салбарт мэргэжлээрээ тасралтгүй 5-аас доошгүй жил ажилласан байх.
• Туршлага: Төрийн байгууллага болон хувийн хэвшилд 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; Барилгын салбарт 5 жил ажилласан туршлагатай байх; Төсөл удирдаж, зохион байгуулж байсан туршлагатай байх; Төслийн талаар судалсан байх;
• Ур чадвар: Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар, мэдлэгтэй байх, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх,
ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
• Товч намтар;
• Иргэний үнэмлэхний хуулбар;
• Боловсролын диплом, гэрчилгээ;
• Мэргэшлийн үнэмлэх;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
• Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримт.
Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.
Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр.
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2021 оны 03 сарын 08-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ