Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Огноо: 

2022-02-14

Захиалагч:

Барилга, хот байгуулалтын яам

Цахим тендер эсэх:

Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр:

Улсын төсвийн хөрөнгө оруулалт

ХАА-ны мөрдөх журам:

Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/

 

Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XII.4.5-т батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” төсөл арга хэмжээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний нэр: Геопорталаар дамжуулан төрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтын “Нэг газрын зураг”, иргэд, олон нийт, бизнесийн зориулалттай “Нээлттэй газрын зураг” цахим үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлэх техник, эдийн засгийн үндэслэл.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан талаарх дараах нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:

  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлт;
  • Хуулийн этгээдийн товч танилцуулга;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Сүүлийн 3 /2019 он, 2020 он, 2021 он/ жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлага;
  • Голлох ажиллах хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл;
  • Банк, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, татвар, нийгмийн даатгалын байгууллагад тендер нээх өдрийн байдлаар өр төлбөргүй тухай лавлагаа;

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл захиалагчаас авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 2 дугаар сарын 23-ны 16:00 цагаас өмнө www.tender.gov.mn цахим хэлбэрээр ирүүлнэ үү. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.  Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 4 давхар, 406 тоот

Утас: 76003333 (3366)


Шинэ мэдээ
Их уншсан