Төрийн захиргааны удирдлагын газрын чиг үүрэг

Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, санхүү, эдийн засгийн төлөвлөлтийн үр дүнг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, салбарын ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлох, судалгаа хийх, мэдээллийн сан байгуулах; салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэх; хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч тайлагнах; төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах, тайлан, баланс гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж, хуулийн нэгж, санхүүгийн нэгж ажиллана.

тус газар нь яамны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг эрхлэх, тайлагнах, аппаратын дотоод ажлыг зохицуулах, салбарын ажиллах хүчний бодлогыг тодорхойлох, хуулийн үзэл баримтлалын төсөл боловсруулах, гэрээ, хэлэлцээрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомж, сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалын биелэлтэд хяналт тавих, биелэлтийг тайлагнах, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг сурталчлах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын төлөөлөгчдийн айлчлал, яамны удирдлагын гадаадын төлөөлөгчидтэй хийх уулзалт, гадаадад хийх айлчлалын бэлтгэлийг хангаж, ёслол протоколыг гүйцэтгэх, салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн баримт бичгийг холбогдох нэгж, байгууллагатай хамтран боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газар хоорондын болон олон талын хэлэлцээрт салбарын чиглэлээр тусгуулах саналыг нэгтгэн хүргүүлэх, гадаадын байгууллагуудтай харилцах асуудлыг зохицуулах, зөвлөгөө өгөх, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, санхүүжилтийг баталгаажуулан санхүүжүүлэх, нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Хүний эрх, гамшгаас хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал, жендерийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд салбарын хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулах, иргэдээс яаманд хандаж гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Мөн энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий бүтцээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад оршино. 

Сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах ажлыг хариуцна.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага, дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хандивлагч, хөрөнгө оруулагчид байна.

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

Албан тушаал Албан хаагчийн  овог нэр Утасны дугаар Албан тушаалын тодорхойлолт
Газрын дарга Даваасамбуугийн Баярсайхан 76003333(1122) PDF
Хүний нөөцийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Болдбаатарын Цолмон 76003333(1124) PDF
Салбарын сургалт, ажиллах хүч, мэргэжилтний асуудал, өргөдөл, гомдол  хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Баярбат 76003333(1124)  
Дотоод ажил  хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Гэрэлмаа 76003333(1123)  
Дотоод сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Лхагвадорж 76003333(1123)
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Шүрэнцэцэг 76003333(1125)  
Албан хэрэг, шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн – Төрийн нарийн бичгийн даргын туслах Э.Шүхэрт 320528  
Албан хэрэг хөтлөлтийн зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн Н.Пагмасүрэн  310612  
Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт хариуцсан туслах мэргэжилтэн Б.Мөнхтуул  76003333(1126)  
Сайдын зөвлөх  Л.Ганбаатар  76003333(1125)  
Сайдын туслах Б.Отгонпүрэв 320820  
Дэд сайдын туслах Ц.Баясгалан 330971  
Гэрээт Ю.Нямсүрэн 310612  

 

САНХҮҮГИЙН ХЭЛТЭС

Албан тушаал Албан хаагчийн нэр Утасны дугаар
Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий санхүүч С.Должинсүрэн 76003333(1133)
Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн   76003333(1132)
Санхүүгийн төсөвлөлт хариуцсан мэргэжилтэн   76003333(1134)
Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт, тайлангийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн

Т.Ууганбаяр

261422
Төрийн сангийн гүйлгээ хариуцсан мэргэжилтэн Э.Оюунчимэг
Нягтлан бодогч П.Дэлгэрмаа 76003333(1134)
Хангамжийн менежер-аж ахуйн нярав Ч.Амартүвшин

 

ХУУЛИЙН ХЭЛТЭС

Албан тушаал Албан хаагчийн нэр Утасны дугаар
Хэлтсийн дарга Б.Нямдорж 76003333(1136)
Салбарын эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Амартүвшин 76003333(1136)
Салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Гантөр 76003333(1136)
Хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Мягмардорж 76003333(1136)

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Албан тушаал Албан хаагчийн нэр Утасны дугаар
Хэлтсийн дарга Н.Тилеухан 76003333(1135)

 

76003333(1137)

Гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Лхамсэржид
Гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Анх-Оргил
Шинэ мэдээ
Их уншсан