Хэлэлцүүлэгийн сэдэв
Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлагад санал авч байна.

Барилга, хот байгуулалтын сайдыг 2019 оны 213 дугаар тушаалаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг шинэчлэн боловсруулсан төсөлд санал авч байна.

Уг төсөлтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Та саналаа s.doljinsuren@mudch.gov.mn цахим шууданд илгээнэ үү.

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны

БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Холбоо барих утас: 51-261429   Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn

Нийт 83 хэлэлцүүлэг байна
2026-01-15
Зураг төсөлд магадлал хийх иргэн нь өөрийн болон харъяалагддаг ажлын байр, оффистой байх. Тухайн ажлын байран дээрээ зураг төслийг ажлын цагаар хүлээн авч, магадлал хийдэг байх. гэсэн шаардлага оруулах саналтай байна. Экспертийнхээ дуудсан газарт нь буюц зуслан, гэрт нь, кофе шоп, цайны газар зэрэг газар зураг төслөө шалгуулаад сууж баймааргүй байна. Энэ тал дээр анхаарч өгөөрэй.
2026-01-12
1. 3.2.4 заалт нь экспертийн эрхээ сунгуулах тохиолдолд хэвээрээ байх уу гэдгийг анхаармаар 2. 7.1.5-ийн Хамаарал бүхий этгээд гэдгийгтодорхой болгох Тухайлбал Нэг ангид суралцаж байсан инженерүүд, эсвэл нэг компанид хамт ажиллаж байгаад өөр компанид шилжсэн инженерүүд хамаарал бүхий болох уу 3. 3.2.5 заалт нь ямар хугацаанд үргэлжлэх вэ 4. 5.3.1.6 заалтын архивын хуулбар байх нь жаахан хүндрэлтэй юм даа
2026-01-12
7.2.5- "Хамааралтай этгээд" гэдэг нь зураг төслийн ажилд оролцсон хүн үү? Эсвэл найз нөхөд, хамаатан садан, танил гэж ойлгогдох уу? Хувь хүн эксперт болтлоо ажлын хүрээндээ олон танилтай болох учраас "хамааралтай этгээд" гэдэг үгийг хасах саналтай байна. 7.2.7- 66% хүртэл хүмүүсийн хөдөлмөр, боловсрол, мэдлэг туршлага, цагийг үнэгүйдүүлсэн санагдлаа.
  • 2
  • 3
  • 4
  • 5