Хэлэлцүүлэгийн сэдэв
Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлагад санал авч байна.
Барилга, хот байгуулалтын сайдыг 2019 оны 213 дугаар тушаалаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг шинэчлэн боловсруулсан төсөлд санал авч байна.
Уг төсөлтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
Та саналаа s.doljinsuren@mudch.gov.mn цахим шууданд илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны
БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Холбоо барих утас: 51-261429 Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn
Нийт 69 хэлэлцүүлэг байна
2026-01-27
Экспертийн дүгнэлтийн хадгалалт хамгаалалт ямар байх ёстой вэ? цахим дээр үлддэг энэ нь зарим үед устаж эрсдэлд ордог үүнийг хаанах хариуцах вэ? миний бодлоор зохион байгуулагч тал цахим төхөөрөмж, түүн дээрх баримт материалын бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах үүрэгтэй байхаар тусгаж өгвөл сайн байна. Эксперт болгон материалыг авдаггүй гэвч энэ нь хуулийн баримт учраас хувь хүнд байх шаардлагаүй байгууллагын архивт хадгалагдах ёстой байх. Мөн экспертийн код дугаар байдаг энэ дахин давтагдахгүй дугаар байх ёстойг зааж өгвөл, чухал байх хүн бүр үүнийг сайн мэдэхгүй зохион байгуулагч тал хийж өгдөг. Үүний зохицуулалтыг заалт болговол. Жишээ нь "1-16" ямар хүнийх байсан энэ "код" хэзээ ч өөр хүн дээр давтагдах ёсгүй. Энэ хүний дүгнэлт энэ л хүний дүгнэлт байх ёстой. Барилгатайгаа хамт он жил өнгөрөх байх.
2026-01-27
Геодезийн талаар саналаа өглөө, тодружлж асуух бол залгаарай
АНУ-д ажлаар явж бн
2026-01-27
2.2.15. Геодезийн хэмжилт, байр зүйн зураглал, газар доорх инженерийн шугам сүлжээний зураглал
Гэж 3 ажлыг тодруулж бичих
2.2.16 Агаарын зураглал гэснийг хасах
Агаараас газрын зураг авч байр зүйн зураглал хийж бгаа
2.2.16. Архитектурын зориулалттай олон хэмжээст лидарын зураглал хийх гэж оруулаарай
ГЗИ ч.цэрэнбат
2026-01-27
Сайн байна уу. тус төслийн дэмжиж байна
2026-01-26
Сайн байна уу. Дараах зарчимын саналыг юуны өмнө хүргье.
Энэ журам зөвхөн барилга байгууламжийн зураг төсөлтэй холбоотой гэж ойлгогдож байна . Зөв үү
Хот байгуулалтын баримт бичигт магадлал хийх экспертэд тавих тусгай журам гарах уу.
Хэрэв нэгдсэн журам гэж үзвэл хот төлөвлөлт ,байгуулалтын талаар нэмэх зүйл багагүй байна. Та бүхний ажилд ажжилт хүсье
Ж. Гомбо
2026-01-21
Журмын 2.2-т "Дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл" гэж нэмэх
2026-01-15
Зураг төсөлд магадлал хийх иргэн нь өөрийн болон харъяалагддаг ажлын байр, оффистой байх. Тухайн ажлын байран дээрээ зураг төслийг ажлын цагаар хүлээн авч, магадлал хийдэг байх. гэсэн шаардлага оруулах саналтай байна. Экспертийнхээ дуудсан газарт нь буюц зуслан, гэрт нь, кофе шоп, цайны газар зэрэг газар зураг төслөө шалгуулаад сууж баймааргүй байна. Энэ тал дээр анхаарч өгөөрэй.
2026-01-12
1. 3.2.4 заалт нь экспертийн эрхээ сунгуулах тохиолдолд хэвээрээ байх уу гэдгийг анхаармаар
2. 7.1.5-ийн Хамаарал бүхий этгээд гэдгийгтодорхой болгох Тухайлбал Нэг ангид суралцаж байсан инженерүүд, эсвэл нэг компанид хамт ажиллаж байгаад өөр компанид шилжсэн инженерүүд хамаарал бүхий болох уу
3. 3.2.5 заалт нь ямар хугацаанд үргэлжлэх вэ
4. 5.3.1.6 заалтын архивын хуулбар байх нь жаахан хүндрэлтэй юм даа
2026-01-12
7.2.5- "Хамааралтай этгээд" гэдэг нь зураг төслийн ажилд оролцсон хүн үү? Эсвэл найз нөхөд, хамаатан садан, танил гэж ойлгогдох уу? Хувь хүн эксперт болтлоо ажлын хүрээндээ олон танилтай болох учраас "хамааралтай этгээд" гэдэг үгийг хасах саналтай байна.
7.2.7- 66% хүртэл хүмүүсийн хөдөлмөр, боловсрол, мэдлэг туршлага, цагийг үнэгүйдүүлсэн санагдлаа.