Хэлэлцүүлэгийн сэдэв
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм
"Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.
Тогтоолын төсөлтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
Та саналаа battsend@mudch.gov.mn цахим шуудангийн хаягт илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны
БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Холбоо барих утас: 51-261429 Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn
Нийт 46 хэлэлцүүлэг байна
2025-11-07
5.11. гэсэн зүйл тусгаагүй байна. 5.11-т заасан аль нэг шаардлагыг хангаагүй тохиолдолд татгалзсан дүгнэлт гаргах үндэслэл болно. 6.1. Зураг төсөлд магадлал хийсэн эрх бүхий экспертийн магадлалын дүгнэлт нь зөвшөөрсөн, татгалзсан 2 хэлбэрээр гарах бөгөөд татгалзан тохиолдолд 5.2-т заасны дагуу дахин магадлал хийнэ гэдэг нь Магадлалын мөнгө дахин төлнө гэсэн үг юмуу. 7.1. Захиалагч магадлалын дүгнэлт, архитектур төлөвлөлтийн даалгавар, зургийн даалгавар, загвар зураг, эх загвар зураг /эскиз/-ийг цахим (PDF форматаар CD хэлбэрт хөрвүүлэх) хэлбэрээр гэнээ. Одоо үед CD бичдэг компьютер бараг байхгүй болсон шүү дээ. Бас заавал цаасаар авах ямар хэрэгтэй юм бэ.
2025-11-07
Цахилгааны шугамын хамгаалалтын зурвасыг бусад шугам сүлжээтэй зэрэгцээ угсрах зөвшөөрөгдөх зай хэмжээг шинэчлэх шаардлагатай байна. Цахилгаан байгууламжийн дүрэм доторх тоноглол, трансформатор дээр үеийнхээр байгааг шинэчлэх шаардлагатай. Байгууламж дотор ХХБ хийж болох ба тэр хэсгийг нарийн оруулж өгмөөр байна. ХХБ- ын гадна хананаас барилга байгууламж хүртлээ хамгаалалтын зай 10м-ыг багасгах шаардлагатай. Кабель нэг суваг шуудуунд 6ш байх гэдгийг шинэчлэх шаардлагатай.
2025-11-07
3.5.3. Техникийн зурагт магадлал хийсэн бол ажлын зурагт магадлал хийхгүй. Яагаад.
-Техникийн зураг: Зорилго- Зөвшөөрөл, тендер, санхүүжилт, Нарийвчлал-Ерөнхий, хангалттай мэдээлэлгүй, Хэмжээс- Том масштаб, Ажил эхлэх боломж-Боломжгүй
-Ажлын зураг: Зорилго-Ажил гүйцэтгэх, Нарийвчлал-Нарийвчилсан, Хэмжээс-жижиг масштаб, Ажил эхлэх боломж-Боломжтой.
-Ажлын зураггүйгээр барилгын ажлыг эхлүүлэхийг хориглодог
3.6. Инженерийн дэд бүтэцийн зураг төсөлд тавигдах шаардлагад дамжуулах шугамын зориулалт, урт, ачаалал, нягтрал, дамжуулах шугамын хөдөлгөөний эрчим, зурвасын дагуугийн үндсэн үзүүлэлт, трасс сонголтын ашиглалт зэрэг техник эдийн засгийн үр дүнг багтаана
-трасс сонголтын ашиглалт зэрэг техник эдийн засгийн үр дүн гэдэг нь техникийн шийдэл, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал, үр ашгийн харьцуулсан үнэлгээний дүн юм. ажлын зургийн шатанд дээрх зардлыг тооцох ямар хэрэгтэй юм бэ. Улам нүсэр, төвөгтэй болж байгаа юм бишүү. Одоо ч ажлын зураг гүйцэтгэдэг компаниуд барилга угсралтын төсөв хийх гэж маш асуудалтай байдаг. Дээр үйл ажиллагааны зардал, үр ашгийн харьцуулсан үнэлгээний дүн гэнээ. ТЭЗҮ-ийн шатанд хийгдэх бус уу.
2025-11-07
БИМ/REVIT/ технологи хийгдсэн зураг төслийг магадлалаар оруулахад хүлээн зөвшөөрөх. Жишээ: Цахилгааны тооцооны тойм-г БИМ порматыг зөвшөөрөх.
2025-11-07
BIM технологи ашиглаж зураг төсөл гүйцэтгэх шаардлага оруулмаар байна.
2025-11-07
1. Зураг төслийг цахим хэлбэрээр магадлал хийлгэх боломж болгох.
2. BIM технологи ашиглаж зураг төсөл гүйцэтгэх шаардлага оруулмаар байна.