Хэлэлцүүлэгийн сэдэв
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм
"Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.
Тогтоолын төсөлтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
Та саналаа battsend@mudch.gov.mn цахим шуудангийн хаягт илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны
БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Холбоо барих утас: 51-261429 Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn
Нийт 46 хэлэлцүүлэг байна
2025-11-14
2.4. Инженер хайгуулын судалгааг батлагдсан загвар зургийг үндэслэж хийх бөгөөд Барилгын тухай хуулийн 4.1.34 дэх заалтын шаардлагыг агуулсан байхаас гадна шаардлагатай барилга байгууламжийн хувьд геотехник, гидрогеологи, сейсмологийн дүгнэлт, хот, тосгоны хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шатанд инженер-геологийн том дунд масштабын зураг гаргасан байна. гэж өөрчлөх
2025-11-14
Барилга байгууламжийн захиалагч, хөрөнгө оруулагч Хүснэгт 1-ийн 7-р заалтын “Тавигдах шаардлага”-ыг дараах байдлаар найруулах:
Инженер геологийн судалгааны ажил нь төлөвлөж байгаа барилга, байгууламжийн талбай, хот, тосгоны дэвсгэр газрын инженер-геологийн нөхцөлийг барилгын норм дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн тодорхойлсон байх.
Барилга байгууламжийн талбай, зурвасын дагуух хөрс чулуулгийн тархалт, үе давхаргын зузаан, хил заагийг хээрийн өрөмдлөгийн судлгаагаар тогтоох.
Хөрс чулуулгийн физик-механик шинж чанарыг тодорхойлох дээжийг норм дүрэм, стандартадын дагуу тоо хэмжээг хангасан хэмжээнд авч баталгаат лабораторид геотехникийн туршилт, шинижлгээгээр тогтоох.
Ул хөрсний усны гидрогеологийн нөхцөл ба зураг төслийн тооцооны гидрогеологийн үзүүлүүлтийг хээрийн туршилтаар тогтоох.
Өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжид зориулсан судалгаанд мөн онгцой шинж чанартай ул хөрсний (цэвдэг хөрс, суулттай хөөлттэй хөрс, овоолтой) хөрсөнд ул хөрсний механик шинж чанарын үзүүлэлтүүдийг хээрийн болон лабораторийн геотехникийн турилтаар тогтоосон байх.
Инженер-геологийн судалгааг захиалагч, хөрөнгө оруулагчийн талаас баталгажуулж ирүүлсэн инженер-геологийн судалгаа хийлгэх ажлын болон техникийн даалгаварыг үндэслэн гүйцэтгэгч зохих норм дүрэм, стандартын дагуу судалгааны ажлын нэр төрөл, тоо хэжээг хангасан төсөл хөтөлбөр боловсруулж захиалагч хөрөнгө оруулагч талууд хянан харилцан тохиролцсоны үндсэн дээр талуудын хооронд байгуулсан “Инженер-геологийн судалгааны ажил гүйцэгтэх тухай Гэрээ”-ний дагуу явуулсан байна. Гэрний гүйцэтгэл биелэлтэнд захиалагч хөрөнгө оруулагч хяналт тавьж ажиллана.
2025-11-14
2.1. Барилга байгууламжийн захиалагч, хөрөнгө оруулагч Хүснэгт 1-ийн 7-р заалтын Бэлтгэл ажил. заалтыг “Барилга барих талбайн инженер-геологи, геотехникийн судалгааны баталгаажсан дүгнэлт гаргуулсан байна” гэж тодруулах
2025-11-14
2025-11-13
Эрүүл ахуй, Онцгой байдлаар зургийг төвөгшлийн зэргээс хамааруулан хянах шаардлагыг багасгах
2025-11-13
Зураг төсөл магадлалын ажлыг бүрэн цахимжуулах , BIM платформ руу шилжих
2025-11-13
1. Магадлалын ерөнхий дүгнэлт бичих гаргах хугацааг зааж өгөх /дундаж ерөнхий дүгнэлтийн хугацаа 1сар орчим байгаа/ ийм байдлаар ажлыг хугацаанд өгөн боломжгүй байна,
2. Томилгоо хийх хугацааг 3н хоног гэж оруулсан байгааг хасах хугацаа авах шаардлагагүй
2025-11-13
Төвөг багатай,жижиг барилгуудын экспортын ажлыг орон нутгийн хүнд сурталтай газрын алба тэдэнд шилжүүл. Наад ажил чинь хэрэгтэй боловч хөгжлийн , ажлын садаа болоод удлаа. Барилгын хөгжлийн төвөөс үтэр түргэн салгаад ард түмэн. БХТ дүүрэн амьдрал мэдэхгүй,ажлаа мэдэхгүй, дарга нарын цүнх баригчид нараар дүүрсэн, ядаж байхад ойрхон их солигдоно. Шат дамжлаг ихтэй , ажлаа сайжруулах ухаан дутмаг.бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр хэчнээн дүрэм өөрчлөөд ёстой нэмэргүй, БХТ-ийн дарга нарыг бүгдийг цомхтго. Өрөө бөглөсөн, ажлын садаанууд
2025-11-13
100 % өөрчлөх цаг нь болсон. Энэ ажлаа хувьд шилжүүлээд яам өөрөө хяналт тавьж бай
2025-11-11
""Санал №1. Зураг төсөл зохиогч нь магадлал хийж байгаа экспертээс татгалздаг" саналыг дэмжихгүй байна. Зураг, төсөвөө засаад ир гэхээр ажилд саад тотгор боллоо гээд хэд хийгээд явчихдаг гүйцэтгэгч нар нэг бус байдаг шүү
2025-11-11
""Санал №1. Зураг төсөл зохиогч нь магадлал хийж байгаа экспертээс татгалздаг" саналыг дэмжихгүй байна. Зураг, төсөвөө засаад ир гэхээр ажилд саад тотгор боллоо гээд хэд хийгээд явчихдаг гүйцэтгэгч нар нэг бус байдаг шүү
2025-11-11
""Санал №1. Зураг төсөл зохиогч нь магадлал хийж байгаа экспертээс татгалздаг, мөн магадлалын эксперт зураг төсөл зохиогч архитектор, инженерээс татгалздаг механизмыг хялбарчлан, дүрэм дээр тодорхой оруулж өгөх хэрэгтэй санагдаж байна."" Энэ саналд би ийм эксперт авна, тиймийг авна гээд улам төвөгтэй болохоос гадна шууд өмнө нь холбоотой байсан ч юмуу, хамт ажиллаж байсан ч юмуу экпертүүдээ сонгоод шууд зуруулах гэж зүтгэх асуудал гарах магадлал ихээ. Тойргоор явах нь зөв байх
2025-11-10
Сайн байна уу. . Инженер геологийн судалгааны магадлал д өмнөх дүрэмд байсан заалтуудыг тодруулж оруулмаар байна. Инженер геологийн судалгааны үр дүнгийн тооцооны гол өгөгдөлүүд итгэмжлэлтэй лабораторийн батлагдсан үр дүн байх ёстойг тусгаж өгнө үү
2025-11-07
Барилга бүтээцийн тооцоог шалгадаг тусгай эксперт хэрэгтэй. Тооцоо зөв бол зураг алдаагүй хийх боломж өндөр болно.
2025-11-07
Санал №1 Энэ дүрмийн 2.3-д Батлагдсан байр зүйн зургийг гүйцэтгэх гэдэгт Байр зүйн зургийг хаана, хэн батлах билээ, Загвар зураг боловсруулахад байр зүйн зургийг мэргэжлийн байгууллагад захиалж хийлгэдэг, байр зүйн зургийг техникийн нөхцлийг үндэслэж гүйцэтгүүлнэ гэсэн байгаа нь зөрчилтэй байна. Загвар зураг батлуулсаны дараа батлагдсан загвар зургийг үндэслэн техникийн нөхцөл хүсдэг. Загвар зураг батлуулахад байр зүйн зураг заавал хийлгэнэ. Уялдаагүй заалт байна.
Санал №2 энэ дүрмийн 3.10-д заасан 2.6 гэсэн заалт байхгүй байна.
Санал №3 Энэ дүрмийн 5.9.9-д Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зургийг Зургийн тусгай зөвшөөрөлтэй компани зурах юм шиг ойлгогдохоор байна. Талбайн инженерийн хийх ажлыг зургийн инженер хийх юм уу, энэ заалт их сонин боломжгүй заалт байна.
Санал №4 Магадлал хийх хугацааг төслийн овор хэмжээнээс хамааруулж өөр байхаар тусгамаар байна.
2025-11-07
Хүснэгт-5 Инженерийн дэд бүтцийн хэсгийг эх үүсвэр л биш бол гадна шугам сүлжээг онцгой байдал, эрүүл ахуйгаар дүгнэлт гардуулах шаардлагагүй гэж үзэж байна. Эсвэл төвөгшлийн зэргээр ялгах шаардлагатай.
2025-11-07
8.2. Зураг төсөл зохиогч хуулийн этгээд нь Барилгын тухай хуулийн 38.1.3-
т зааснаар барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм,
нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлээгүй боловсруулсан
тохиолдолд мэргэжлийн хариуцлагыг хүлээнэ.
Энэ заалтын "мэргэжлийн хариуцлага" гэх үгийг маш тодорхой болгож, гомдол хүлээж авах, мөн хариуцлага тооцох арга аргачлалыг тодорхой болгомоор байна.
2025-11-07
Санал №1. Зураг төсөл зохиогч нь магадлал хийж байгаа экспертээс татгалздаг, мөн магадлалын эксперт зураг төсөл зохиогч архитектор, инженерээс татгалздаг механизмыг хялбарчлан, дүрэм дээр тодорхой оруулж өгөх хэрэгтэй санагдаж байна. Аливаа архитектор, инженер, магадлал хийж буй эксперт дээр олон гомдол ирэхэд тэрийг яаралтай мэргэжлийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн цаашид магадлал хийх эрх, мэргэшсэн, зөвлөх зэргийг нь цуцлах, зэрэг хариуцлагын механизмыг тодорхой болгож дүрэм дээр зааж өгөх саналтай байна.
Үндэслэл: Ер нь бусдын зургыг хуулж тавьдаг, гарын үсэг тамга тэмдэг дуурайлгадаг ёс зүйгүй, мэдлэг чадваргүй инженерүүд илт ихсэх болсон. Мөн магадлал хийж байгаа экспертүүд ч магадлал хийж буй зургыг өөрийн дураар норм стандартын үндэслэлгүй өөрчлүүлдэг, ашиг сонирхолын зөрчилтэй өөрчлөлт хийхийг шаарддаг, зарим нь хувийн таарамжгүй харилцаагаар асуудалд ханддаг, зураг төсөлд магадлал хийхдээ гэр орондоо дууддаг зэрэг асуудал гаргадаг нь нууц биш.
Санал №2. Зураг төслийн чанарт анхаарч, шинэ шинэлэг технологи жишээ нь BIM технологиор хийгдсэн зураг төслийг магадлалын бүх экспертүүд зөвшөөрөх хэрэгтэй гэсэн саналтай байна.
Үндэслэл: Зарим экспертүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зураг төслийн автоматжуулсан систем дээр зурагдсан зураг төслийг стандарт бус зураглал хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгааг нэгдсэн ойлголттой болгож хүлээн зөвшөөрдөг болгомоор байна.
2025-11-07
ОБГазар болон Эрүүл мэндийн газраар зураг төслийг хянуулах шаардлагагүй гэж үзэж байна.
2025-11-07