Хэлэлцүүлэгийн сэдэв
“Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэм"-ийн төсөлд санал авч байна.
“Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэм"-ийн төсөлд санал авч байна.
Та төсөлтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
Та саналаа 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор ariuntsetseg@mudch.gov.mn -цахим шуудангаар хүргүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны
НИЙТИЙН АЖ АХУЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Холбоо барих утас: 51- 260974 Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn
Нийт 88 хэлэлцүүлэг байна
2025-10-29
1.СӨХ-ийн төлбар төлдөггүй оршин суугчдад хариуцлага тооцдог байх
2. СӨХ-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг тодорхой шалгуурын дагуу сонгодог байх
3. СӨХ-ийн дарга болон удирдах зөвлөл улирал тутамд гүйцэтгэсэн ажлын тайланг оршин суугчдад тавьдаг байх, мөн СӨХ -ийн дарга болон удирдах зөвлөл СӨХ-ий үйл ажиллагааг хангуулаагүй тохиолдолд хариуцлага хүлээдэг байх
2025-10-29
Удирдах зөвлөлийн гишүүд ажилгүй хүмүүс биш тодорхой чухал мэргэжлийг зөвлөгөө өгөх түлшний инженер, сангийн мэргэжилтэн хуульч гэх мэт хүмүүсийн нэгдэл баймаар байна
2025-10-28
1.Дүрэмд бүх гишүүдийн хурал ирц хүрээгүй ч сөх ны ажил хэвийн үргэлжилнэ гэдэг заалт оруулж өгнө үү
2.СӨХ ны төлбөр төлөөгүй иргэний банкны зээлийн квотын дүнд нөлөөлүүлж өгнө үү
3 .СӨХ нд бүх иргэд бүх төрлийн гомдол өгдөг. Үүнийг хуулиар хязгаарлах. Сөх хэдий иргэдийн төлаалөл иргэдийн эрх ашигийг хамгаалдаг хэдий ч эргээд энэ нь СӨХ ны бүх ажилчидад маш их дарамт болж ирдэг Өөрөар хэлбэл СӨХ нб ажилчидын эрх ашиг ялангуяа Сөх ны гүйцэтгэх захиралын эрх ашиг эрүүл мэнд нэр төрд маш их хохирч ажлын байрны дарамт маш их орж ирдэг. Сөх ны ажилчидын аюулгүй байдлыг хамгаалах заалт оруулж өгөхийг хүсэж байна
Баярлалха
2025-10-28
Төлбөр төлөхгүй бгаа иргэдийг цэгцлэх талаар тусгах
2025-10-28
Холбооны орон тоо, ажилтнуудын цалинг хэрхэн тогтоох,төлбөр төлөөгүй өмчлөгч,эзэмшигч нарыг хэрхэн төлүүлэх талаар тусгах
2025-10-28
Tureeseer avmaar bn
2025-10-28
Миний бодол шууд ашиглалтанд орсон гэрчилгээтэй байраар шууд солиод орчмоор бна олон жил түрээсийн байраар явна гэдэг бол хэцүү бүтэхгүй асуудал
2025-10-28
Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэмийн төсөл дээр санал асуулга авч байгаад баяртай байна. Миний хувьд хэлээд байх зүйл олон зүйл алга. Дүрэмийн 1.11-д заасан заалтан дээр орон сууцны байшинг дангаар өмчлөх харилцаанд энэхүү дүрэм үл хамаарна . / 20.1-д хамаарахгүй/ гэж тодотгож зааж өгөх саналтай байна.
Бусад зүйл, заалтанд хэлэх зүйл алга, бүх зүйл тусгагдсан их аятайхан оновчтой дүрэмийн төсөл байна гэ үзэж байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.