БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ, НӨХЦӨЛ ШААРДЛАГАД ОРУУЛАХ САНАЛ АВЧ БАЙНА.
Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл: өөрчлөлт, шинэчлэлт-2024” хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан.
Уг хэлэлцүүлгийн мөрөөр Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн147 дугаар тушаал ЭНД дарж танилцана уу.
Та саналаа 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор zolzaya.2021@mudch.gov.mn мэйл хаягт өгнө үү.
Нийт 118 хэлэлцүүлэг байна
2025-01-27
барилгын тусгай зөвшөөрлийн авах шаардлагад шинэ, мэргэшсэн, зөвлөх инженерүүд фидик гэрээний сургалтанд хамрагдаж барилгын салбарын бизнесийн онцлог менежментийн мэдлэг эзэмшсэн байна .Гэсэн заалтыг оруулая
2025-01-27
1.Барилгын материал үйлдвэрлэдэг компаниудад тулгамдаж буй асуудал бол элс шохой зэрэг түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид чанар стандарт хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Түүүхий эд чанрын шаардлага хангаж байж дараагийн бүтээгдэхүүн чанар стандартаа хангана .
2.Инженер технникийн ажилтан олдохгүй, аль эсвэл гэрээгээр ажиллах хүсэлтэй байдаг. Тийм учраас үйлдвэрлэгчид дарамт болж байна.
2025-01-26
Мэргэшсэн инженерийг дор хаяж 2 компанид ажиллах эрхтэй болгох, Тусгай зөвшөөрлийн заалтан дээр байгаа инженерүүдийн тоог цөөлөх
2025-01-26
Мэргэшсэн инженерийг дор хаяж 2 компанид ажиллах эрхтэй болгох, Тусгай зөвшөөрлийн заалтан дээр байгаа инженерүүдийн тоог цөөлөх
2025-01-25
ЗТ -6.1, 6.2, 6.3, 6.4 эдгээр заалт дээр бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор, гадна инженерийн салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн зураг төсөл гэдэг заалт нь ЗТ 3.1, 3.3 4.1, 5.1 заалтуудаас зэрэглэл дутуу байгааг ижил болгох, Өндөр барилгын хорших хийх заалт дээр заавал Зөвлөх инженер эвсэл Өндөр барилгын БА, ББ Зөвлөх гэж заасан байгаагаа хорших хэсгийн инженерүүдтэй адил болих хэрэгтэй.
(БА, ББ дээр дунд ба түүнээс дээш төвөгшил дээр ЗИ байна заадаг мөртлөө хорших хэсэгдээр багаас-өндөр төвөгшил хүртэл МИ инженер гэж ялгаатай байгааг ижил болгож бүгд МИ эсвэл ЗИ болгох)
2025-01-24
Одоо гарч байгаа асуудал нь шинэ компани байвал 5 давхраас эхлэнэ гэдэг журам нийцэхгүй байна, Суурь шаардлага ита бүрэлдхүүн байхад заавал 5 давхараар биш өндөр заалтуудаа авдаг баймаар байна.. Тусгай зөвшөөрөл авчаад заалтаа нэмүүлэх гэхээр 2-3 жил үйл ажилгаа явуулдаг байх гэсэн заалтыг хасмаар байна..
2025-01-24
Өмнө цаас нь аргаар өгдөг байхад шударга бус хэл хахууль ихтэй байсан харин одоо цахим болсоноор ИТА нь байвал зөвшөөрөл авахад асуудалгүй болсон байна. нэг ч компани ч гэсэн хэл хахуулгүй зөвшөөрөлөө ном журмаар авч болж байна. Одоо гарч байгаа асуудал нь шинэ компани байвал 5 давхраас эхлэнэ гэдэг журам нийцэхгүй байна, ХАБЭА нь инженер суурьтай байх нь буруу шийдвэр байна ХАБЭА-р ажилдаг болвол инженер-ээр бакалавр сураад яахав. бусад нь бол зөв шийдвэр байгаа
2025-01-23
Захиалагчтай гэрэээ байгуулаад гэрээний үүүргэээ биелүүлдэггүй, хургацаандаа барилгааа ашиглалтанд оруулдаггүй энэ олон барилгын компанийн асуудлыг цэгцлэх цаг хэдийнэээ иржэээ. Маш олон захиалагчид эд хөрөнгө, цаг хугацааа, сэтгэл санаагаар хохирч байгаааг анхааарах хэрэгтэй байна. Энэ асуудлаар судалгааа хийж эдгэээр компанийн удирдлагуудтай уулзаж, шаардлага тавих хэрэгтэй байна. Тиймээс захиалагчтай байгуулсан гэрээн дах үүүргээ биелүүлэхийг шаадрах хугацаа хэтэрвэл тусгай зөвшөөрлийн цуцлах талааар санал оруулах хэрэгтэй байна
2025-01-23
Захиалагчтай гэрэээ байгуулаад гэрээний үүүргэээ биелүүлдэггүй, хургацаандаа барилгааа ашиглалтанд оруулдаггүй энэ олон барилгын компанийн асуудлыг цэгцлэх цаг хэдийнэээ иржэээ. Маш олон захиалагчид эд хөрөнгө, цаг хугацааа, сэтгэл санаагаар хохирч байгаааг анхааарах хэрэгтэй байна. Энэ асуудлаар судалгааа хийж эдгэээр компанийн удирдлагуудтай уулзаж, шаардлага тавих хэрэгтэй байна. Тиймээс захиалагчтай байгуулсан гэрээн дах үүүргээ биелүүлэхийг шаадрах хугацаа хэтэрвэл тусгай зөвшөөрлийн цуцлах талааар санал оруулах хэрэгтэй байна
2025-01-22
Хос мэргэжилтэй инженерүүд мэргэжил тус бүрээрээ өөр өөр компанид ажиллах, тусгай зөвшөөрөлд оролцдог болгомоор байна. Зургийн инженер хийдэг. Өөр компанид тендерт ороод Хаб аа хиймээр байна. Давхцалтай гээд боломж хаагдаж байна
2025-01-22
ХАБЭА-ийн шаардлага үнэхээр хэцүү байна. 124кр цуглуулсан хугацаагүй гэрчилгээтэй бол инженер суурь шаардахгүй гэж байснаа одоо болохоор заавал барилгын салбарын инженер суурьтай хүн байх ёстой гэсэн
2025-01-22
*Хэт олон инженер шаарддаг байдлыг болиулах *Хугацааг 10 жилээр өгдөг болох *Инженерийг заавал 3 н жил ажилласанг бүртгэх дэмий Ерөнхий инженерээс бусад нь их сургууль төгссөн л бол бүртгэх хэрэгтэй
2025-01-22
*Хэт олон инженер шаарддаг байдлыг болиулах
*Хугацааг 10 жилээр өгдөг болох
*Инженерийг заавал 3 н жил ажилласанг бүртгэх дэмий Ерөнхий инженерээс бусад нь их сургууль төгссөн л бол бүртгэх хэрэгтэй
2025-01-22
Мөн 10 дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа ком нуудыг сунгалт 10 жил 1-5 давхарын зөвшшөрөл дээр ита нь барилгын инженер үндсэн бусад нь гэрээгээр байх хэрэгтэй ухат болон цах ын инженер үндсэн байгаад хэрэггүй ш дээ тухайн ажил дээр гэрээгээр ажлаа хийгээд л гарахад болно
2025-01-22
мэргэшсэн инженерийг дор хаяж 2 компанид ажиллах эрхтэй байхыг оруулах
2025-01-22
10 иас дээш олон жил үр бүтээлтэй ажилласан барилгын компаниудын тусгай зөвшөөрлийг сунгаж байх хэрэгтэй байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр хөдөөд ажил гүйцэтгэж байгаа компаниудад хөдөөд ажиллах томилолтын зардал, компаныг нүүлгэн шилжүүлэх зардал зэргийг төсөвт өртөгт нэмж тооцох шаардлагтай байна. Улаанбаатар хотод ажил хийж байгаа компани, хөдөө ажиллаж байгаа компаниудын хооронд зөвхөн тээврийн зардалыг л тооцохоос бусад нэмэлт зардалыг тооцохгүй байгааг анхаарч өгнө үү.
2025-01-22
Барилгын салбарт 20 жилээс дээш олон жил ажиллаж байгаа компаниудад тусгай зөвшөөрлийг шууд бүртгэж 10 жилээр сунгаж өгч байх хэрэгтэй байна. ИТАжилчид компанид тогтовор суурьшилтай ажиллахгүй байгаа нь дан компаниас болоод байгаа юм биш, барилгын ИТА-ын цалинг хөлс бага, зах зээлийн үнэ болон тендерийн барилгын ажлыг дэндүү бага өртгөөр ажил гүйцэтгэж байгаа зэрэг шалтгаанаас болж байна.
2025-01-22
10-с дээш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа зураг төслийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг шууд сунгаж өгдөг, сунгахдаа 5-с дээш жилээр олгодог болгох хэрэгтэй байнаа.