БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ, НӨХЦӨЛ ШААРДЛАГАД ОРУУЛАХ САНАЛ АВЧ БАЙНА.
Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл: өөрчлөлт, шинэчлэлт-2024” хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан.
Уг хэлэлцүүлгийн мөрөөр Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн147 дугаар тушаал ЭНД дарж танилцана уу.
Та саналаа 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор zolzaya.2021@mudch.gov.mn мэйл хаягт өгнө үү.
Нийт 118 хэлэлцүүлэг байна
2025-02-05
Сургууль төгсөөд ажил хийж чадаж байвал нэг инженер нэг газар ажиллана гэж юу байхав дээ. манай барилгын салбар улирлын чанартай 11 сараас 3 сар хүртэл ажил байхгүй байж болно шүү дээ тэр компани. тэр хооронд заавал ХАБ байлга гээд байх юм компани юм чинь 4, 5 сар 1 ч гэсэн ажлын байр хасаад цалин , нд төлөхгүй байж болдгүй юм уу .ашгийн байгууллга шүү дээ .тэгэхгүй бол тусгай зөвшөөрлөө цуцал гэнэ үү . тэгээд 3 сар болохоор дахиад тусгай зөвшөөрөл авах юм байх. барилгын хөгжлийн төвийн инженерийн бүртгэл хариуцсан Энхжаргал гэнэ үү тэгэх юм . тусгай зөвшөөрөлтэй компануудыг бага тоотой байлгах нь энэ хэдэн том компаниудад ашигтай болохоос бусдад ашиггүй байна.Ер нь барилгын чанарын асуудлыг нэг инженер тэй байна уу хаб тай байна уу гэдгийг нь хувийн хэвшилд нь үлдээвэл яадаг юм.төр ажил гүйцэтгэүүлэхдээ инженерүүдээ шаарддаг, мөн хувийн хэвшлүүд гүйцэтгэгчийг ажиллуулахдаа инженерүүдээ шаарддаг л биздээ давхар давхар нугалаа үүсгээд төр оролцоод байна. мөн Ассоциаци хариуцаад хийж байгаа юм бол бүх эрх мэдлээ ассоциаци руу шилжүүлвэл зүгээр, тэд баахан хураамж авчаад барилгын хөгжлийн төв , барилгын яам руу бид нарыг яриулаад байна.мөн тэр бага төвөгшилтэй аваад 2,3 жил болооод дунд нтр болдог нь бүр данпуу байна.заавал хүнээс өндөр үнтэй компани авна эсвэл төрийн байгууллагын үүд сахина. ерөөсөө ямар нэгэн салбараа эдийн засгийн хувьд сул тавихгүй юм .зах зээлийнхээ журмаар л хөгжвөл зүгээр юм .
.тэр инженерийн тооны асуудлыг захиалагчид нь үлдээвэл чадаг юм. тендерийн шаардлага дээр доод тал нь 3сар НД төлсөн инженертэй байх естой гээд л орж ирдэг ш дээ.
2025-02-01
Инженерүүдийн шаардлагыг арай уян хатан болгомоор байна . дээр нь мэргэшсэн зөвлөх гээд сургалтаа байнга зохион байгуулдаггүй .цахим байвал сайн. мэргэшсэн зөвлөхииг 2 компани дээр оруулмаар байна. Сайтан дээрх мэдээлэл дээр AAН иин тоо 42494 инж:нерййн тоо 15092 бүртгэлтэй бн гэжээ үүнээс үзэхэд 1 компанид 2-3 инженёр ажиллах боломжтой байна. 4.1 5.1 заалтнаас бусад дээр энэ олон ита тоог цөөлөхгүй бол хүнии нөөциин хомсдолтой үед хэцүү байна. Гэрээтээр ита ажилуулах үе амьдрал дээр олон боловч энэ цахим системиин шалгуур дээр огт байдаггүй н хүндрэлтэй байна
2025-02-01
Инженерүүдийн шаардлагыг арай уян хатан болгомоор байна . дээр нь мэргэшсэн зөвлөх гээд сургалтаа байнга зохион байгуулдаггүй . мэргэшсэн зөвлөхииг 2 компани дээр оруулмаар байна. Сайтан дээркоипанид AAН 42494 инж:нер бүртгэлтэй бн гэжээ үүнээс үзэхэд 1 коипанид 2-3 инженёр ажиллах боломжтой байна. 4.1 5.1 заалтнаас бусад дээр энэ олон ита тоог цөөлөхгүй бол хүнии нөөциин хомсдолтой үед хэцүү байна. Гэрээтээр ита ажилуулах үе амьдрал дээр олон боловч энэ цахим системиин шалгуур дээр огт байдаггүй н хүндрэлтэй байна
2025-02-01
Хугацаандаа ордоггүй энэ олон компаниудад арга хэмжээ аваач ээ цаашид ч гэсэн бүх хөрөнгийн хурааж 20оос 25 жил хоригддог ялтай болгооч ээ 50 100 1000 аар иргэдийг хохироож байхад яагаад чимээгүй орхиод байгаа юм бэ
2025-01-31
Салбараараа боловсон хүчний дутагдалтай байхад ИТА ажилтны шаардлагуудаа цөөлөх хэрэгтэй
2025-01-30
Монголын ландшафтын архитектур судлалын холбоо ТББ тэргүүн А.Бэлгүүн
Манай оронд 1999 оноос хойш одоог хүртэл Ландшафтын архитектор мэргэжлийн боловсон хүчин Монгол орондоо ажиллах, хүний тайван сайхан амьдрах орон зайг бүрдүүлэн төлөвлөж ажиллах мэргэжлийн байр сууриа илэрхийлэх боломж Дэлхийн бусад орны адил бидэнд эрх нь нээгдсэн гэж үздэг. Сүүлийн жиллүүдэд улс орны хөгжилд тохижилт нэртэй бүтээн байгуулалтын ажлууд маш ихээр хийгдэж хүрэх ёстой зорилго, зорилтуудаасаа холь зөрж хийсэн төдийд л үнэлэгдэж, татварын мөнгө зорилтод бүлэгт хүрэхгүй зарцуулагдаж байгаа нь мэргэжлийн хүмүүсээр дамжихгүй төрийн бодлого, дэмжлэг дутагдаж байна. Иймд хот суурин газрын ландшафтын архитектур, төлөвлөлтийн шийдэл, хотын захын орон зайн төлөвлөлт, ландшафтын загвар, дизайн, гадна талбайн тохижилт, гудамж талбайн шийдэл, ямарч түвшний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт, аялал жуулчдыг татах төлөвлөлтийн менежмент, нийтийн эзэмшлийн шийдэл, байгаль орчны орон зайн төлөвлөлтийн ландшафтын зураглал, жижиг, том орон зайн чимэглэл зэргийг хийх гүйцэтгэгч, хяналтын ажлыг Ландшафтын архитекторын мэргэжлийн ур чадварт түшиглэн гүйцэтгүүлэн ажиллахыг тусгай зөвшөөрөлдөө дахин тусгаж оруулах нь чухал асуудал гэж үзэж байна.
2025-01-30
Сунгах компанийг ажлын тайлан, магадлалын дүгнэлт, захиалагчийн тодорхойлолт байнгын хаягтай оффистой байх гол инженер нь байгаа эсэх материалыг нь бөглүүлээд шууд автоматаар сунгадаг байвал гол нь ажлын хариуцлага. Мөн зах зээл ажлын хангамжтай уялдах ёстой шүү төрийн албан хаагчаар дамжиж ажил авдаг сүлжээтэй байнгын ажлаар хангагддаг аж ахуйн нэгжийг бие даасан жижиг компаниуд өрөвдөлтэй шүү. Тэдгээртэй харьцуулсан шаардлага хийж болохгүй өөрийнхөө хүрээнд хоршихоо сонгон ганц 2 ажил олж хийж яваа нөхдийг шалгуур үзүүлэлтээр унагах асуудал баймааргүй байна. Үүнийг анхаарах хэрэгтэй байна.
2025-01-30
Цахим болсоноор авилга асуудал шийдэгдсэн инженертэй бол зөвшөөрөл авахад асуудалгүй болсон шударга санагдаж байна. үнэхээр инженергүй компани бол зөвшөөрөл авах шаардлага байна уу? инженергүй болсоноос болж олон асуудал гарч байгаа.
Асуудал:
1. баклавратай инженер ХАБЭА суурьтай байх нь буруу
2. Шинээр авахад 5 давхар авна гэдэг заалт буруу шаардлага хангаж байгаа компанид давхар хязгаарлалтгүй өгөх хэрэгтэй.
3. Ажлаас орж гардаг хүмүүс байдаг тул зарим инженерүүд ТЗ хасуулах хүсэлтэй байсан ч хасах боломжгүй болдог инженер болон компаниудын хооронд маргаан үүсэж байна. зөвшөөрөл нь гарсан бол заавал 3 сар байх шаардлага байхгүй 3 дахь удаагаа компаниа сунгаж авсан компани нүдээр бичлээ
2025-01-29
Давхараа ахиулахад заавал 1жил 3жил гэдэгээ болих эсвэл ядаж багасгах хэрэгтэй бна аа?
2025-01-29
Давхараа ахиулахад заавал 1жил 3жил гэдэгээ болих эсвэл ядаж багасгах хэрэгтэй бна аа?
2025-01-29
Олон жил ямар нэгэн зөрчилгүй ажиллаж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг автоматаар сунгадаг болгох хэрэгтэй шүү.
2025-01-29
1.Мэргэшсэн инженерийг 2 компанид бүртгэдэг болгох
2.Инженерийг 3 сар дотроо хасдаг болгох
3.Хүсэлт буцаагаад 7 хоног гэхгүй дахин явуулж болдог болгох
4.Хаб инженер суурьгүй болгоод өгөөрэй баярлалаа
2025-01-29
БА 3.6 шатахуун түгээх станц барих зөвшөөрөл авахад маш олон инженер шаардаж байгаа. Ганцхан халаалт тавихад гэрээгээг гүйцэтгэх боломжтой юмыг заавал халаалт, агаар сэлгэлтийн инженер шаардана.
Энэ инженерийн хэрэг ч гардаггүй юм аа.
Зөвшөөрлийн зарим шаардлагыг багасгаж, шинээр гарах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.
2025-01-29
1. Ита шаардлагыг багасгах. Зөвлөх инженер гэрээгээр 5 ххк-д Мэргэшсэн инженерийг 3 ххк-д гэрээтээр гэж оруулдаг болгох. 2. Инженерийн хасалтыг 3 сар гэхгүй хийж өгдөг болох3. Шинээр авч байгаа ххк ндш төлөхгүй болгох4. Хабэа ажилтанг инженер суурьгүй болгох.5. Тусгай зөвшөөрлийн хүсэлт өгөөд буцаагдсан бол тэр долоо хоногт нь засаад өгөхөд хүлээн авч шийдвэрлэдэг байх.
2025-01-29
1. Тусгай зөвшөөрөл гарснаас хойш инженерүүд 3 сарын дараа хасагдах энэ зүйлээ боливол яасын бэ? Үүнд инженерүүд маш ихээр хохирч байна. Найз, ах дүү гуйхаар нь тухайн компани дээр нь орчихоор Бүртгэлтэй байна гээд хасалт хийгдэхгүй дараа нь ажиллаж байгаа компанидаа ад үзэгдэж байна.
2025-01-29
Шинээр тусгай зөвшөөрөл авах гэж байгаа компаниудад заавал нийгмийн даатгал төл гэдгийг болиулмаар байна!!! 1.Дөнгөж шинээр нээж байгаа үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваагүй аж ахуйн нэгж ямар мөнгөөрөө тийм олон ИТА авч ажиллуулж, цалинжуулаад НДШ төлөх вэ???
3. ХАБЭА-н ажилтан заавал инженер суурьтай гэдэг шаардлага хэзээ ч хөрсөн дээр буухгүй! ГБХНХЯам, ХАБЭМТ нь ХАБЭА-н ажилтнаар ажиллаж болно гэж гаргаж өгсөн сертификат яагаад барилгын тусгай зөвшөөрөл дээр очихоороо хүчингүй болчихдог юм бэ? ХАБЭА ямар ч мэдлэггүй, тэс хөндлөн мэргэжлийн инженер мэргэжилтэй хүн ХАБЭА-н сертификат аваад түүнийгээ зарах асуудал гаараад байна үүнийг анхаараач ээ.
4. Тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байгаа ААН-д 2.1 3.1 4.1 гэсэн шат дараалалгүйгээр олгох, одоогийн нөхцөл байдалд ихэнхдээ 9-16 давхар хүртэл барилга байгууламж баригдаж байхад 5-9 давхарын ТЗ шаардлага хангаж байгаа ААН-д ямар ч хэрэггүй, улсын тэмдэгтийн хураамж, ТЗ-н хурлын хураамж давхар төлж байгаагаас ямар ч ялгаагүй байна.
5. Монголд инженер техникийн ажилчид маш их хомсдолтой байна. Тиймээс мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн шаардлагыг багасгамаар байна. ЖИШЭЭ нь мэргэшсний гэрчилгээ зөвхөн БХБЯ-ных байх ёстой, Ганц компани дээр байх ёстой гэсэн зүйлс
6. Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг буцаасан бол яагаад дахиад сүүлийн дараалалд оруулж шалгадаг вэ? Утсаар ярьж хэлээд тэр долоо хоногт нь багтаад засах боломж олгож болдоггүй юм уу?
2025-01-27
Энэ баянгол дүүргийн бүүр хуучны төмөр замын дан байшингуудыг дахин төлөвлөлт хийгээчээ
2025-01-27
Тусгай зөвшөөрөл дээр зөвлөх, мэргэшсэн инженер гэдгийг тавихгүй даатгалын системд хамрагдсан байх, үүрэг хариуцлагын функцийг нь тодорхой болгоод дунд төвөгшлөөс дээш төвөгшилтэй барилгад зөвшөөрлийг нь олгодог болох нэг хувилбар байна. "Чанарын хяналтын тогтолцооны стандартыг хангасан байх" ISO-9000 -ийг хэрэгжүүлүүлж сургах нь чухал, бүгд үүнд хамрагдсан байх БУ -ын компаниуд бол хамгийн чухал.
2025-01-27
Гэрээгээр ажиллах нөхцлийг нь нээлттэй орхивол яасан юм бэ? боловсон хүчний дутагдал үнэхээр гарч байна шүү , БУ, ЗТ дээр энэ боловсон хүчнийг хөгжүүлэх талаар авах арга хэмжээ чухал байна.
2025-01-27
Инженерүүдэд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх лиценз олгоё. Хэдэн хэдэн компани дээрх бүртгүүлж шимэгчилж амьдрахаа болин. Лицензтэй бол хэдэн ч компанид очиж инженерийн үйлчилгээ үзүүлээд гарын үсэг зурж баталгаажуулж байж чанар аюулгүй байдлын баталгаа хариуцлага нэр хүнд алдар гавьяагаа үнэлүүлэх болно. Одоо бол 3ко Данид бүртгүүлээд гурвуулангаа. НДШ төлүүлээд дээр хувь авч хөндлөнгийн этгээд инженерийн үүргийг орлон гүйцэтгэж байгаа нь инженерүүдийн үингжилч амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн нь хариуцлагагүй байдалд хүргэж баыга