2022-06-13 Дугаар: 136, А/125 Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ /ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛД МӨРДӨХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ДҮРЭМ/ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.2, 5.4.4, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо"-ны 8.3, 9.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/2018, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/2020 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу "Геодези, зураг зүйн үйлдвэрлэлд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм" /БНбД 11-12-22/ барилгын норм, дүрмийг хавсралт ёсоор баталж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Энэ тушаалын хавсралтаар баталсан барилгын норм, дүрмийг хэвлэх, сурталчлах, сургалт хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.

3. Батлагдсан барилгын норм, дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /А.Энхманлай/-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярбат/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Дамбий/-т тус тус үүрэг болгосугай.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

САЙД  Б.МӨНХБААТАР             

 

 

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН

САЙД  А.АРИУНЗАЯА

 

Дэлгэрэнгүй...