2022-03-09 Дугаар: 99 Улаанбаатар хот

ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр шинэчлэн баталсугай.

2. Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 225 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР

Дэлгэрэнгүй...

Хавсралт /pdf | 26.69kB Хавсралт /pdf | 15.5kB