Хэлэлцүүлэгийн сэдэв
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна.

Та ЭНД дарж төсөлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Та саналаа goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны

Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газар

Холбоо барих утас: 11-312517  Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn

Нийт 72 хэлэлцүүлэг байна
2026-05-14
Хэнтий аймаг Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албанд иргэдээс санал. 0.7 га үнэгүй газар тараахыг зөв зохион байгуулах,
2026-05-14
Хэнтий аймаг Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албанд иргэнээс иргэдээс санал. "Барилгын материал ын үнийг барих, дотоод үйлдвэрлэл болон ЖДҮ дэмжих, дотооддоо үйлдвэртэй болох, аймгийн хэмжээнд бас үйлдвэр бий болгох тэгснээр ажлын байр нэмэгдэнэ.Арьс ширний үйлдвэрлэл, хогоо бас дахин боловсруулах үйлдвэр барих,"
2026-05-14
Хэнтий аймаг Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албанд иргэнээс иргэдээс санал. Камер, гэрэлтүүлэг, унадаг дугуйн зам, явган хүний зам, дулааны шугамд холбогдох, цэвэр бохир холбогдох үнийн дүнгийн хөнгөлөлт үзүүлэх
2026-05-11
2026-05-08
Хэнтий аймаг Хэрлэн сум Тахилгат тосгон Бүх саналыг дэмжиж байна
2026-05-08
Хэнтий аймаг Хэрлэн сум 8р баг СӨБоловсрол багш Хасбазарын Оюунгэрэл 07 газраа аваагүй газар байхгүй гэж хариулт өгдөг,тосгоныг хөгжүүлэх,Хамгийн их газрын алба асуудалтай байдаг орон нутагт танил хамаатан садандаа өгөх
2026-05-08
Хэнтий хэрлэн 8-р баг Тахилагт тосгон ЗАА Т.Болор-Эрдэнэ дэмжиж байна
2026-05-08
8р баг Байгууллага/ААН Тахилгат тосгон ЗАА Овог Нэр Ө.ЗОРИГТ дэмжиж байна
2026-04-13
Санал: 7.3 … ба төсөл хэрэгжүүлэгч ААН-тэй ашигтай байдлаар төсөл хэрэгжүүлэх боломжийг заавал олгоно. Тайлбар: ААН ашиггүй төсөл хэрэгжүүлэхээр болбол урамшуулах зорилготой. 5.1.12. Төсөл хэрэгжүүлэгч нь өмчлөгч болон эзэмшигчид ямар ч тохиолдолд санхүүгийн дарамт үзүүлэх нөхцөл бүрдүүлж болохгүй. Тайлбар: Төсөл хэрэгжүүлэгч жишээ нь иргэнтэй 50 метр квадрат байраар тохироод барилгаа барихдаа 60 метр квадрат байр барьчхаад илүү гарсан 10 метр квадрат хэмжээгээр зах зээлийн өндөр үнээр үнэлж худалдаж ав гээд санхүүгийн хүнд дарамтад оруулдаг. 13.1.1.д. … тэдний 90-ээс доошгүй хувийн зөвшөөрлийг авах. Тайлбар: Хүний өмчлөх эрхэд халдаж байгаа болохоор зөвшөөрөх хувь өндөр байх ёстой. 13.1.1.й. Хасах. Тайлбар: Төсөл дундажаар 1-2 жил үргэлжлэх учраас хүний амьдралд гарах гэнэтийн зайлшгүй шаардлагаар шилжилт хөдөлгөөн хийхээс өөр аргагүй болох тохиолдолууд гарна. 15.1.3. … 90-ээс доошгүй хувийн саналыг авч тусгасан байх. 16.1.2. Хасах. 16.2. Хасах. 17.3.10. Бусад Тайлбар: Зайлшгүй шаардлагаар өөр мэдээлэл оруулах хэрэгтэй. 23.3.4. Төсөл хэрэгжүүлэх боломжтой газар өгөх. Мөн доорх 2 асуудлыг тусгаж өгөх шаардлагатай байна. Үүнд: 1. Төсөл хэрэгжүүлэгч төслөө дуусгах чадахгүй өөр төсөл хэрэгжүүлэгч орохоор бол өмнөх төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгийг яах талаар алаг байна. 2. Төсөл хэрэгжүүлэгч иргэнтэй тохирсноос илүү гаргаж барьсан метр квадратаа тухайн иргэнтэй яаж тохиролцох талаар алга байна Санал хүргүүлсэн М.Ариунболд.
2026-04-13
Сайн байна уу түрээслээд өмчлөх орон сууцны квот ЧД 10-р хороонд хэрэгжих үү?Огт орон сууцанд хамрагдаж байгаагүй өрх буюу ганц бие эмэгтэй хүн хамрагдах ямар квот хөтөлбөр хэрэгжиж байгаа вэ
2026-04-08
Дэмжиж байна
2026-04-08
Бүргэд констракшн ХХК-ын төслийн удирдагч Д.Батбаатар. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж бна.
  • 1
  • 2
  • 3
  • 4