Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмын төсөлд санал авч байна

Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.1.3.4-т “Хот, суурин газрыг дахин төлөвлөн хөгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.” гэж, 1.4.1.5-д “Бүсийн хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгааг хангах төсөл, арга хэмжээ, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.” гэж, 2.4.1.4-т "Миний түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг өмчлөх хэлбэрийн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус тусгасан. Иймд иргэд олон нийт, холбогдох төрийн байгууллагуудаас "Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмын төсөл"-д санал авч байна

Журмын төсөлтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу

Та саналаа bayarbaatar@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны

Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газар

Холбоо барих утас: 7600-3333  Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn

Нийт 12 хэлэлцүүлэг байна
2026-03-23
Сайн байна уу. Энэ төслийг залуу гэр бүлрүү илүү сайн түлрэцтэй хандуулаасай гэж хүсэж байна. Өөрсдийн хөдөлмөрөөр хашаа гэртнй болсон ч орон сууцанд амьдрах нь бидний хувьд тэнгэрийн хязгаар болоод байна. Энэ төсөлд хамрагдаж чадвал цааш цаашдын маш том боломж нээгдэнэ гэж харж байна. 2 уулаа ажилладаг 2 хүүхэдтэй гэр бүлийн төлөөлөл болж санал хүсэлтээ илгээлээ. 88047561
2026-03-22
Дэмжиж байна
2026-03-21
Дэмжиж байна аа хөгжлийн бэрхшээлтэй хүн хэрхэн оролцох вэ
2026-03-20
Дэмжиж байна хэрхэн хамрагдах вэ?
2026-03-20
Залуу гэр бүлүүдээ илүү дэмжиж оролцуулаарай
2026-03-20
Дэмжиж байна
2026-03-20
дэмжиж байна.
2026-03-11
Дэмжиж байна
2026-03-10
Дэмжиж байна
2026-03-10
дэмжиж байна. төрийн албанд ажиллаж байгаа ХБИ-ийг түлхүү хамруулах тал дээр анхаарч өгнө үү
2026-03-10
дэмжиж байна
2026-03-10
Санал хүргүүлсэн