Хэлэлцүүлэгийн сэдэв
“Барилгын ажлын захиалагчийн дүрэм, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх журам”-д санал авч байна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 343 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам” болон Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм” шинэчлэн боловсруулсан төсөлд санал авч байна.

Та доорх нэр дээр дарж төсөлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ

БАРИЛГЫН АЖЛЫН ЗАХИАЛАГЧИЙН ДҮРЭМ

Та саналаа s.doljinsuren@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны

Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газар

Холбоо барих утас:11-329116   Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn

 

 

 

Нийт 10 хэлэлцүүлэг байна
2026-03-20
Дэмжиж байна
2026-03-16
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх шаардлагыг хөнгөрүүлэх шаардлагатай гэж үзээж байна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлүүд олноор барилга байгууламжууд их баригдаж байгаа. захиалагчийн хяналтгүй барилгууд ашиглалтад оруулж байна. Хууль дүрэм, стандарт гэж огт алга. Сайн үг ярих цаг өнгөрсөн. Одоо ажлын үр дүн л харуулах цаг болсон
2026-03-16
Зөвлөх инженерүүдийг ялгахгүй зөвлөхийн шаардлагыг тэгш хангах энэ дүрэмд өөрчлөлт оруулах нь зүйтэй
2026-03-16
Одоогийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх шаардлага нь жишээ нь цахилгааны инженер, дулааны инженер холбооны инженер гэж байна л даа. гэхдээ энэ инженерүүд өөрсдийн чиглэлээр эрчим хүчний яамнаас , мэдээлэл холбооны яамнаас авсан зөвлөх инженерүүд энэ зөвлөх үйлчилгээ үзүүлэх шаардлагыг хангах зөвхөн БХБЯамнаас авсан байх гэж шаардаж байна гэдэг нь ойлгомжгүй байна. Салбар салбарын зөвлөх инженерүүдийг ялгахгүйгээр оруулах нь зүйтэй гэж үзээж байна. эсвэл зөвлөх инженерийг 1 газраас олгох ёстой гэж үзэж байна.
2026-03-16
дэмжиж байна
2026-03-15
Барилгын захиалагчийн дүрэм шинэчлэгдсэн төслийг дэмжиж байна. Гэхдээ орон нутагт ажиллаж байгаа Төийн болон орон нутгийн өмчийн байгууллагаас бусад зөвлөх үйлчилгээний иргэн хуулийн эдгээдээр Барилгын зөвөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийлгэнэ гэж найруулах хэрэгтэй.
2026-03-15
1, Зөвлөх үйлчилгээг бүртгэх Энэ журамд урьдынхаас нэг өөрчлөгдөсөн зүйл алга байна. Нэрийг тавих шаардлага мэдэгдэх журам гэж нэрлэж, иргэн хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх шаардлага хангаж байна гэж үзвэл мэдэгдээд үйл ажиллагаа явуулж байхаар болвол илүү шуурхай хүнд сурталгүй байх боломжтой. Хөдөө УБ хотоос 1000 -гаас дээш км нэг сумд баригдаж байгаа нэг жилийн хугацаагаар баригдаж байгаа нэг цэцэрлэгийн барилгад зөвлөх үйлчилгээг барилгыг барих хугацаагар зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн тулд яамнаас бүртгүүлэх зөвшөөрөл авч байх нь дэндүү ширэгдэлтэй. цахимаар мэдэгдэж байх нь илүү шуурхай болно. 2, Орон нутагт ажиллаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглох нь зүйтэй. Төр орон нутгийн өмчийн оролцотой иргэн хуулийн этгээд оролцохоор хүнд суртал авилга авч байгаа үүнээс үүдэлтэй. Зөвхөн төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу барилгын улсын байцаагч нь Захиалагч болон зөвлөх үйлчилгээний иргэн хуулийн этгээдийн хооронд гарсан маргааны хянан шийдвэрлэж байвал зөв
2026-03-10
дэмжиж байна
2026-03-10
дэмжиж байна
2026-03-10