ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БОЛОВСРУУЛАН ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 3.2-т “Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.4.1.1-д “Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон сууцжуулалтыг эрчимжүүлнэ” гэж, 2.4.1.2-д “Өрхийн төлбөрийн чадварт нийцүүлж ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж, 2.4.1.3-д “Үндэсний орон сууцны корпорац байгуулж, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг үе шаттайгаар Засгийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулна” гэж, 2.4.1.4-т “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг өмчлөх хэлбэрийн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлнэ” гэж, 2.4.1.5-д “Хашаандаа сайхан амьдаръя” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууц шинээр барих, засварлахад хөнгөлөлттэй зээл болон бусад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулан иргэд, олон нийтийн саналыг авч байна.
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл:
ХУУЛИЙН ТӨСӨЛ-тэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
ҮЗЭЛ БАРИМТЛАЛТЫН ТӨСӨЛ-тэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
ТАНДАН СУДАЛГАА-тай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА-тай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу
Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл:
ХУУЛИЙН ТӨСӨЛ-тэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
ҮЗЭЛ БАРИМТЛАЛТЫН ТӨСӨЛ-тэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
ТАНДАН СУДАЛГАА-тай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
ЗАРДЛЫН ТООЦООНЫ ТАЙЛАН-тай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу
Та саналаа bujmaa.s@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны
Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газар
Холбоо барих утас: 7600-3333 Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn