Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл: өөрчлөлт, шинэчлэлт-2024” хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан.
Уг хэлэлцүүлгийн мөрөөр Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн147 дугаар тушаал ЭНД дарж танилцана уу.
Та саналаа 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор zolzaya.2021@mudch.gov.mn мэйл хаягт өгнө үү.