Хэлэлцүүлэгийн сэдэв
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ, НӨХЦӨЛ ШААРДЛАГАД ОРУУЛАХ САНАЛ АВЧ БАЙНА.

Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл: өөрчлөлт, шинэчлэлт-2024” хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан.

Уг хэлэлцүүлгийн мөрөөр Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардага түүнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн147 дугаар тушаал ЭНД дарж танилцана уу.

 

Та саналаа 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор zolzaya.2021@mudch.gov.mn мэйл хаягт  өгнө үү.

 

Нийт 237 хэлэлцүүлэг байна
2025-01-14
6тусгаы зөвшөөрөлдаа
2025-01-14
Барилгад 3 аюул бий нурах аюул ,шатах аюул цусанд эвдрэх гэсэн дээр нь энэ гурвыг хариуцсан инженерүүд тусгай зөвшөөрөл олгож хариуцлагыг ногдуулж бусад инженерүүдийн хувьд лицензтэй учир орон гаран ажлын цагаар технологийн ажлаа гүйцэтгээд инженер нь гарын үсэг зурж баталгаажуулаад тусгай зөвшөөрөл эзэмшигч тэр бас лицензтэй инженер хянаад хүлээгээд авахад технологийн шаардлага стандарт чанар баталгаажина. Бусад техникч хаб төсөвчин энэ тэр хүмүүс хариуцлагаа иргэний хуулийн болон зөрчлийн хуулийн дагуу хариуцна. Тусгай зөвшөөрлийг барилга болгон дээр өгөе барьсан барилгын чанарын үнэлгээг хэдэн барилга дээр ямархуу үнэлгээтэй өгч байсныг олон улсын үнэлгээний стандартаар үнэлчтхье. Тэгэхээр хэзээ хаана ямар барилгын ямар үнэлгээтэй өгсөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дээр тэмдэглэ хийдэг болох хэрэгтэй наад Монголын барилгын үндэсний ассисаци гэдэг төр шимэгчилч амьдар амьдардаг хувалзаа зайлуул тусгай зөвшөөрөл оролцогчийн тоог нэмсээр байгаад 20 гаруй инженерүүдийг тавигдах шаардлагад оруулсан сонирхол нь олон хүн оролцох тусам их хураамж төлнө Үүнийг зогсоох ёстой тэр мэргэшсэн зөвлөх гэдгийг 3 компанид өгсөн ажилладаггүй мөртлөө нийгмийн даатгалаа төлүүлчихээд дээр нь шар дээр заавал авилга өгдөг шимэгчилж аиьдрагсадыг барилгын салбарт оруулж салбараа самарч байгааг та лан зогсоо улсын хөгжилд цэнийн нэмэргүй шимэгчдийг зайлуул инженерүүдийн мэргэшсэн зөвлөхүүд чин ямар ч чадваргүй мэдлэггүй байгаа нь бизнес болчихсон гэдэг давхар харагдаад байгааг зогсоо
2025-01-14
Барилгын төсөвт өртгийн товчоог тайлан болгож өөрчильецалингийн нэгтгэлийг хөдөлмөрийн зардал болгон өөрчилье барилгын үндсэн өртөг тодорхойлох зардлыг хөдөлмөрийн зардал гэж нэрлэе материалын зардал гэж нэрлэе энд нэг зардлыг ор тас хаячихсан байгаа энэ зардал бол инноваци технологи хөгжлийн зардал гэж оруулая . Энэ бол барилгын бүтээмжийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн зардал юм шүү. Харин тээвэр машин механизм зэрэг зардал бол машин цагаар илэрхийлэгддэг үйлдвэрлэгчийн ашиглалтын дүрэм журмаар машин зардлын тооцоо хийдэг бөгөөд шууд бус зардал хамрагдана барилгад технологи стандарт норм чанар бүтээмж гэсэн шаардлага албадлагын шинжийг агуулдаг бөгөөд төрийн үүрэг бөгөөд технологийн үйл явцад хүний оролцоо хөдөлмөрийн доод үнийг үнэ цэнэтэй болгох гол хөшүүрэг юм байгаа нь эдгээр шаардлагын олон улсын үнэлгээгээр тогтоож цалингийн доод хэмжээг хэрхэн өсгөж тооцохыг тогтоож болдог бөгөөд ИТА цалингийн өсөлтийг тогтоож болдог шилдэг аргачлал Үүнийг барилгын сайд салбарын ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг төлөөлөх ТББ-тай хамтын гэрээ эсвэл хамтын хэлэлцээрээр тогтоож байхыг ЗГ-н хөдөлмөрийн Үндэсний хорооны тогтоол доо заагаад өгчихсөн байна Иймд барилгын салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож түүн дээр үндэслэн барилгын мэргэжлийн ажилчдын цалинг чөлөөлөх ёстой . Үүний тооцоог хийсэн гаргалгааг салбарын ажилтнуудаар хэлэлцүүлж болно emsil:.sambuu1125gmail.com утас 89099814
2025-01-14
Барилгын салбарын ажил үйлчилгээний үнийг бүрэн чөлөөл цалингийн барилгын салбарын цалингийн доод хэмжээг Засгийн газрын гурван талт хэлэлцээрээр нэгж хүн цагийг үнэлгээг 2022 онд шилжүүлж 2023 оноос мөрдөж байгааг үндэслэж барилгын салбарын доод хэмжээг тогтоох мэргэжлийн инженер техникийн ажилтны цалин хөлсийг олон улсын тарифын цалингийн жишигт шилжүүл хөдөлмөрийн хуулиар зүйлчлэн тогтоосон гурван талт хэлэлцээрээр баталсан үндэсний хорооны тооцоог үндэслэл болгож барилгын компаниудын хөгжлийг дэмжих ёстой .Одоо бол энэ зардлыг хасаад барилгын компаниудыг цүнхний компани болгож дарамталдаг төсвийн дүрэмтэй төсөв зохиох дүрмийг хүчингүй бол хуулиар зохицуулалт хий .Одоогийн мөрдөж байгаа төсөв зохиох дүрэм нийгмийн харилцааны гол хуулиуд болох татварыг ерөнхий хууль ХХОАТ хууль НӨАТ хууль НДЕХууль Хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн заалтыг тус тус зөрчиж байна. Эдгээр зөрчлийг арилгах ёстой
2025-01-14
Барилгын инженерүүдэд мэргэжлийн ажил эрхлэх лиценз олго лиценз тусгай зөвшөөрөл олгох хоёр өөр ойлголт шүү тусгай зөвшөөрлийн инженерийн тоог 1-5 хүртэл бууруул 15 инженерийн шаардлага байхгүй техникч хаб-н ажилтан төсөвчин бол гэх мэт хариуцлага хүлээдэггүй албан тушаалтнуудыг тусгай зөвшөөрлийн шаардлагаас хас барилгын ажлын технологийн ажлыг лицензтэй инженер гүйцэтгэж баатагаалах бол тусгай зөвшөөрөл эзэмшигч лицензтэй инженер хяналт тавьж хариуцна энэ хоёр инженерийн давхар хяналтаар технологийн ажлын чанарын хяналт тавигдана ингэснээр банк санхүүгийн байгууллагууд эд хөрөнгийн найдвартай баталгааг хангаснаар банк хэрэглэгч барилгын компанийн итгэлцэл нэмэгднэ.
2025-01-14
2025-01-14
2025-01-14
Барилгын компаниудыг ABCD зэрэглэлд харгалзах үзүүлэлтээр нь ангилаад зөвшөөрлийг 100 хувь цахим болгох.
2025-01-14
Мэргэшсэн инженерийн чадамжийг дээшлүүлж 2-3 байгууллага дээр бүртгэлтэй болгох боломжийг бий болгох хэрэгтэй байна. Юугаа ч мэдэхгүй зөвхөн ТЗ дээр ашигладаг мэргэшсэн инженер олон байна.
2025-01-14
Ажиллах хүчний хомсдол бүх салбарт бий болсон. Үүнтэй холбогдуулан уян хатан шийдвэр гаргамаар байна. 2 мэргэжилээр төгсөж ажиллаж байгаа хүнийг тусгай зөвшөөрөлдөө 2 мэргэжилээр бүртгэж ажиллах эрхийг өгмөөр байна. Жишээ нь төсөвчин болон инженер гэсэн 2 мэргэжилийг эзэмшсэн хүнийг тусгай зөвшөөрөлд аль нэгээр бүртгэдэг. Энэ ардчилсан нийгэмд хэн их ажиллаж сурч мэдсэн нь илүү амьдрах боломжийг тусгай зөвшөөрлийн заалтаар хязгаарласан нь үндсэн хууль зөрчиж байна.
2025-01-14
Ажиллах хүч хомс байхад хэтэрхий олон заалтуудад зөвлөх зэрэгтэй материал шаардах юм. Үүнийг багасгах талаар арга хэмжээ авч өгнө үү. Баярлалаа
2025-01-14
Зөвхөн барьж байгаа барилгад нь зориулж тусгай зөвшөөрөл олгодог болмоор байна. Явцын дунд гүйцэтгэгч солигдох тохиолдолд системдээ бүртгээд явдаг байдлаар.
2025-01-14
ИТА шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийгддэг баймаар байна бөөн хүнд суртал заалтыг чинь хүчингүй болгоно ч гэнэ үү бараг айлган сүрдүүлээд дарамтлаад байгаа юм биш үү
2025-01-14
Ажиллах хүч хомс байхад хэтэрхий олон заалтуудад зөвлөх зэрэгтэй материал шаардах юм. Үүнийг багасгах талаар арга хэмжээ авч өгнө үү. Баярлалаа
2025-01-14
Байнгын үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрлийн үүргээ гүйцэтгэж жилд 2 удаа тайлангаа өгдөг, нормчлолын сангаар баталгааждаг, ажлын туршлага зэргээр тусгай зөвшөөрлийг нь сунгадаг баймаар санагдсан. Сунгалт үргэлж шинээр авч байгаатай адил байх нь зохимжгүй санагддаг. Мөн тусгай зөвшөөрлийг хугацаа 5 жил гэдэг нь өөрөө бага хугацаа юм. Эсвэл бүр болих хэрэгтэй
2025-01-14
Шат дараалж өгөхөө болиулах хэрэгтэй байна. Хүн хүчтэй ажил хийх чадамжтай газар нь хийх болхоор хэдэн монофоль нь явуулдаггүй залууст ажил хийх боломж олгомоор байна.
2025-01-14
Зураг төслийн ажилд тусгай зөвшөөрлийг цуцалж хариуцлагыг мэргэжлийн зэрэгт ноогдуулах саналтай байна.
2025-01-14
та бүхэнд ажлын амжилт хүсье. юуны өмнө барилгын тусгай зөвшөөрлийг олгох ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр санал авч байгаад талархаж байна. барилгын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа шаардлага өндөрсөх тусам тэр ажил формализм болж худлаа бииг баримт бүрдүүлж дипломын эзэдийн үнэ тэнгэрт хадаж байдаг нь нууц биш юм. тусгай зөвшөөрөл олгохдоо хялбаршуулмаар байгаа юм. барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл авах гэсэн юм энгийн хаус талбайн тохижилт барилгын угсралт архитектурын зураг төсөл хийдэг ч тусгай зөвшөөрлийг ажлын туршлага бусад зүйлийг нь үндэслээд зарим зөвшөөрлийг шууд олговол зүгээр байна. хариуцлагаа өөрсдөө хүлээгээд явчих юм .ҮҮНИЙГ АНХААРААД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХЯЛБАР ХЭСГИЙГ АНГИЛАЛ ЗААГААД ШУУД ОЛГОХОД АНХААРЧ ӨГӨӨСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА. ШИНЭ ЖУРАМ ГАРХАД АРАЙ ХЯЛБАР ОЫЛГОМЖТОЙ БОЛОХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА. БАЯРЛАЛАА АНХААРАЛ ТАВЬСАНД..
2025-01-13
Тухайн төсөл /Барилга/ дээрээ тусгай зөвшөөрөл олгоод тэр барилга дээрээ шаардлагаа чангатгаад явчихмаар юм байгаамдаа
2025-01-13
Журамд оруулах санал явуулж байна. Зөвлөх инженер С.Мөнхтулга
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12