Хэлэлцүүлэгийн сэдэв
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн төсөлд санал авч байна

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн төсөлд санал авч байна

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн төсөл

Боловсруулсан: БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Ахлах шинжээч: Т.Батцэнд

Санал авах цахим шуудан: battsend@mcud.gov.mn 

Нийт 47 хэлэлцүүлэг байна
2023-05-22
4.1-ийг "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйл болон энэ дүрмийг мөрдлөг болгож Хот байгуулалтын тухай хуулийн 19.2, 19.3, 20.1, 20.2, 22.1.2, Барилгын тухай хуулийн 12, 15 дугаар зүйлд заасан шаарлагыг хангуулна." гэж нөөрчлөн найруулах
2023-05-21
Хүснэгт 1-ийн 1-т ашиглалтын байгууллагуудтай зөвшилцсөн байх гэдгийг тодорхойлох, Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хот байгуулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэн байх нөхцөлийг зааж өгч, хот байгуулалтын чиглэлээр барилга байгууламжийн орон зайн шийдэлд тавих шаардлагыг орон нутгаас тавьж байгаа үндсэн шаардлагын баримт бичиг гэдгийг илүү томьёолон гаргах шаардлагатай. 3-т "Байршил тогтоосон бүдүүвч зураг /Загвар зураг/" гэсэн нь ямар баримт бичгийг хэлж байгаа нь тодорхойгүй байна. 4-т дурдсан бүдүүвч зураг гэж юуг хэлж байгаа нь тодорхойгүй байна. 6-г "Барилга байгууламж барихаар төлөвлөж буй газрын дэвсгэр зураг" гэж өөрчлөх, тавигдах шаардлагад "геодезийн үйлдвэрлэл, йлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллагаар гэрээний үндсэн дээр орон нутгийн сүлжээнд Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл БНбД 11-07-19 д заасан масштабаар хэмжилт, боловсруулалт хийсэн байх" гэж өөрчлөх 7-г "Барилга байгууламж барихаар төлөвлөж буй талбай, газрын хөрсний инженер геологийн судалгаа, дүгнэлт" гэж өөрчлөх
2023-05-21
Дүрмийн төсөлд дурдсан "Мэргэжлийн зөвлөл" гэж ямар зөвлөл байх, хаана харьяалагдах, ямар дүрэм журмын хүрээнд үйл ажиллагааг хариуцан ажиллах, ямар төлөөлөлтэй байх нь тодорхойгүй байна.
2023-05-21
2.7-д "барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, барига байгууламжийн байршил, зурвас тогтоох байршлын тогтоосон бүдүүвч зураг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар, ... төв байгууллага батална." гэж нэмэх
2023-05-21
3.3 дах заалт ойлгомжгүй байна. Байр зүйн зураг нь эрх бүхий байгууллага хэмжилт судалгааны үндсэн дээр боловсруулагддаг геодезийн үйл ажиллагаа бөгөөд түүнийг батлах гэсэн ойлголт Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн баримтад байхгүй болно. Иймд 3.3-аар чухам ямар зохицуулалт хийх гэж байгааг дахин тодруулан найруулах шаардлагатай
2023-05-21
Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаа нь Хот байгуулалтын тухай хуулиар, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 226 дугаар тушаалаар батлагдсан "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшилцөх, экспертиз хийх дүрэм"-ээр охицуулагддаг тул 2.3. -т дурдсан "хот байгуулалтын баримт бичиг" гэснийг хасах. Шинээр 2.3.8. Нутаг дэвсгэр, хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө; гэж нэмэх
2023-05-21
Шинээр 1.6. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшөөрөл авах, байршил болон зурвасыг тогтоох, зураг төслийг зөвшилцөж баталгаажуулахтай холбоотой үйлчилгээг “Хот байгуулалтын кадастрын цахим систем”-ээр хийнэ. Хот байгуулалтын кадастрын системээр үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг Хот байгуулалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан дүрмээр зохицуулна. 1.7. Зураг төсөл, хайгуулын ажлыг тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд гэрээний үндсэн дээр зөвхөн зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. 1.8. Зураг төсөл, хайгуулын ажлыг гүйцэтгэх ажлын үнийг Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан жишиг үнийн доод хэмжээнээс доошгүй байна. 1.9. Барилга байгууламжийн байршил, чиглэл, зурвас болон зориулалт, хүчин чадал нь бүс нутгийг хөгжүүлэх төсөл, хот, суурин газрын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, салбарын төлөвлөгөөнд заасан бүсчлэл, хүчин чадлын хэмжээг мөрдөнө. гэсэн заалтууд нэмэх
  • 1
  • 2
  • 3