Хэлэлцүүлэгийн сэдэв
Барилга байгууламжийн цахим тооцооллын программ Хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журмын төсөл

Барилга байгууламжийн цахим тооцооллын программ  Хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журмын төсөлд санал авч байна.

Татаж авах

 

Нийт 28 хэлэлцүүлэг байна
2021-11-11
Одоо хэрэглэгдэж байгаа төсвийн програмуудаас Estimator програм бол дажгүй сайн програм шүү, гол нь суурь үнэлгээ нормоо л тасралтгүй хөгжүүлж боловсронгуй болгодог байх хэрэгтэй. Энэ нормчлолын санг захиран зарцуулж, гардан гүйцэтгэж ирсэн хүмүүс тайлангаа тавьж, өнөөдрийн ийм арчаагүй, хоцрогдсон байдалд хүргэснийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй.
2021-11-10
Дахиж програм энэ тэр худалдаж авч чадахгүй шүү!!! Та нар суурь норм, үнэлгээгээ шинэчилж ажлаа хий л дээ! Ер нь заавал програмаар биш гараараа Excel-ээр ч төсөв хийх боломжтой байх ёстой шүү! Төр хувийн хэвшлийн хийдэг ажилд хөндлөнгөөс оролцож, элдэв шат дамжлага, зөвшөөрөл лиценз олгодгоо зогсоох хэрэгтэй. Өнөөдөр нормууд маш хоцрогдсон, энэ чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй байгаа нь энэ асуудлыг хариуцаж, гардан гүйцэтгэж ирсэн хүмүүстэй шууд холбоотой шүү!!! Програм бол үржиж, хуваах, нэгтгэн дүгнэх үйл ажиллагааг хийдэг тооны машин төдий л зүйл, тиймээс програм биш нормчлолын үйл ажиллагаагаа боловсронгуй болгож, боловсон хүчнээ шинээр бэлтгэж, энэ хуучны арга барил, хүмүүсээсээ нэн яаралтай салах хэрэгтэй!!
2021-11-10
үнэнийг хэлэхэд үнэнд орй програмтай болмоор байна.
2021-11-09
Мэргэжлийн зөвлөл нь өөрсдийн ашиг сонирхлын үүднээс одоо хэрэглэгдэж байгаа программуудыг хүчингүй болгож өөрсдийн сонирхол бүхий программуудыг хэрэглэгчдэд шахах, тулгах нөхцөл байдал үүсч болзошгүй учраас програм хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулж өгөх хэрэгтэй. Төрийн байгууллагууд болон хувийн компаниуд шинээр программ худалдаж авах нь санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байдаг тул хуучин програмыг нь норм дүрмийн өөрчлөлттэй уялдуулан шинэчилж, засварлах зөвлөмжийг програм зохиогч, нийлүүлэгч талд өгч шийдвэрлүүлдэг байх шаардлагатай.
2021-11-08
Мэргэжлийн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн ямар хүмүүс байдаг вэ? Гол нь эдгээр хүмүүс програм хангамж зохиох болон нийлүүлэх тал дээр эрх ашгийн зөрчилгүй, авилга хүнд суртал үүсгэхгүй, өөрсдийн үзэмжээр ашиг сонирхолдоо нийцүүлэн шийдвэр гаргахгүй байх заалтыг оруулж өгөх хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөлд хэрвээ эрх ашгийн зөрчилтэй хүмүүс байгаа тохиолдолд баталгаажуулах үйл явцад оролцуулдаггүй байх заалтыг зайлшгүй оруулах шаардлагатай.
2021-11-04
Lira аас өөр програм хэрэглэмээр байна
2021-11-04
2.2.1-т Заавар, гарын авлага, видео хичээл байх шаардлагатай гэсэн байна. Энэ нь заавал монгол хэл дээр байх шаардлагатай юу? 5.1-р заалт ойлгомжгүй байна. "Тооцоог гаргах бололцоогүй ба"-энэ хэсэг ойлгомжгүй байна. 4.2-т Тусгагдсан програм хангамжыг хүчингүй болгох заалтууд байна. Үүнд: Холбогдох норм норматив, стандарт, техник, технологи өөрчлөгдсөн гэх заалт байна. Гэтэл манай нормууд шинэчлэлтрүүд хийгдэж байгаа. Үүний үр дүнд манайд хүчин төгөлдөр ашиглаж байсан тооцооны програмуудын хуучин хувилбаруудыг ашиглах боломжгүй болно. Энэ тал дээр ямар бүртгэл, хяналт хийж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаарах. Зураг төсөл боловсруулахад ашиглаж буй тооцооны програмын хүчинтэй, хүчингүй эсхийг хянах байгуулага одоогоор байдаггүй. Энэ хяналт хаана хийгдэх вэ? Албан ёсны дистрибьютор компаниудад уу? Аль эсвэл төрийн захиргааны байгуулага хийх үү?
2021-11-02
5.1-р заалтыг ойлгохгүй байна. Ойлгомжтой болгох.
  • 1
  • 2