Хэлэлцүүлэгийн сэдэв
“СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Боловсруулсан: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг.

Ахлах мэргэжилтэн: П.Очирдаваа
Санал авах цахим шуудан: ochirdavaa2021@mcud.gov.mn

Нийт 43 хэлэлцүүлэг байна
2025-04-30
СӨХ-ийн төлбөр төлөөж барагдуулаагүйгээс болж ахуйн хэрэглээний ус, цахилгааныг хүчээр хязгаарлах нь үндсэн хуулийн илтэд зөрчиж байна.
2025-04-27
СӨХ ийг зөвхөн тухайн байранд оршин суугчдаас сонгодог дүрэмтэй болох хэрэгтэй байна . Тэртээ хол байранд амьдрагч биднээс төлбөр авч амьдармааргүй байна
2025-04-21
СӨХ ны ажилыг сайжруулахын тулд иргэд сөх ийн талбөрөө байнг хийж үүргээ биелүүлэх хэрэгтэй байна.Бас СӨХ улирал 1 удаа заавал оршин суугчдын хамтарсан хурлыг хийж хэвших.удирдах завлөлийг оршин суучдын саналаар сонгож байнгын ажиллагаатай байхын тулд сар бүр урамшуулал олгож байх нь ажилд дөхөм болно.
2025-04-17
СӨХ-н төлбөрийг төлөөгүй маш олон сараар хуримтлуулсан айлууд, оршин суугчдыг зээлийн мэдээллийн санд ордог байх нь зөв. Идэвхитэй төлдөг хариуцлагатай айлууд нь хохирч, мөн СӨХ-н үйл ажиллагаа хохирч байгаа. Мэдээж ихэнх СӨХ-үүд хариуцлага муутай ажилладаг ч маш сайн ажилладаг СӨХ-үүд ч олон байдаг. Тэгэхээр аль аль талыг нь харгалзан, ашиг сонирхол, хариуцлагыг нь бодолцож гаргах хэрэгтэй байна.
2025-02-19
1) СӨХ-ийн тайлангуудыг хаанаас өөрөө харж болох вэ? энэ чухал байна. Би л гэхэд, манай СӨХ төрийн банкаар дамжуулж төлбөр авдаг байснаа болиод 4, 5 жил болж байна, орцонд цэвэрлэгээ хийгддэггүй, хамгийн сүүлд 2008 онд орц будаж байсан. 2)СӨХийн гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл нь хурал ч хийхгүй үүргээ умартаад яваад байвал ямар АРГА ХЭМЖЭЭ авах талаар тусгаж өгөх
2025-02-12
энэ журам батлагдсан уу
2025-02-05
Орон сууцны доор подвальтай хүн байна. СӨХ-н мөнгө төлөх ёстой юу. СӨХ төлөөгүй байна гээд бүх айлын бохир цэвэр усны шугам манай подваль дээгүүр явж байгаа. Гэтэл байнга бохирын шугамнаас ус гоожих, ус алдаж манай подвалыг олон удаа бохирдуулж манай ханын таазыг бохирдуулж байна. Тэгээд СӨХ -нь мөнгөө төлөөгүй юм чинь танайх өөрсдөө засаж янзлуул гээд уурлаж загнадаг. Эний зохицуулалт гэж байна уу.
2025-01-22
байрандаа оршин суухгүй байгаа иргэд заавал СӨХ-ийн мөнгө төлөх ёстой юу үүнийг зохицуулах дүрэм байна уу
2025-01-11
журам
2025-01-04
2024-12-27
2024-11-30
Сөх-ийн мөнгийг м2 авах буруу нийтийн эзэмшлийн талбайд л үйлчилгээ хийгддэг.Гэрт орж ирж үйлчилгээ үзүүлж байгаа биш .Энэ маш буруу
2024-11-28
СӨХ-өө төлдөггүй бол e-mongolia дээр муу зээлдэгч гэсэн мэдээлэл оруулдаг болмоор байна. Мөн СӨХ-ийн авлага дээр хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэсэн хязгаарыг авч өгнө үү.
2024-11-27
2024-11-21
Зарим оршин суугчид, тухайн байранд байрлах үйлчилгээний байгуулга нь СӨХ-ийнхөө мөнгийг төлдөггүйгээс 500000-10 сая хүртэл төгрөгийн өр үүсээд байх юм. Эдгээр нөхдүүдээс болж нөгөө сөхийн мөнгөө байнга хураамжаа төлдөг айлууд дээр сөх нь дураараа хураамжаа нэмнэ гэж зөрчилдөөн үүсэж байх юм. Төлдөггүй нь олон жилээр ч мөнгөө өгөхгүй ккк байнга тушаадаг нь буруутай мэтээр сөх-ийн дураараа нэмсэн мөнгийг төлөөд нөгөө нөхдүүдийн хариуцлагыг давхар төлж явах ёс гэж байх уу энэ тал дээр зохицуулалт хиймээр бна
2024-11-15
2024-10-17
СӨХ-ийн тухай хуулиа олж уншаарай. М2-аар мөнгө өгөхийг хүсэхгүй байгаа бол та хувийн орон сууцанд очиж тааваараа ганцаараа амьдарцгаана уу !!!
2024-09-25
Сөх-ийн мөнгийг м2 авах буруу нийтийн эзэмшлийн талбайд л үйлчилгээ хийгддэг.Гэрт орж ирж үйлчилгээ үзүүлж байгаа биш .Энэ маш буруу
2024-09-14
2024-08-30
СӨХ ийн дүрэм журам хуулийг дэлгэрэнгүй Тодорхой баталмаар байнаа. Граш гэхэд л байр болгон дурын үнээрээ авдаг 20..30 саяр худалдаад авсан грашнаас сар болгон 30.0 төгрөг авдаг. Юунд зарцуулдаг юм бэ тайлангаа үзүүлчих гэхээр үзүүлдэггүй лифт, цэвэрлэгээ. Харуул, гэрэлтүүлгийн мөнгөө тусад нь 30.0 40.0 төгрөг авдаг атлаа арай л дэндүү хэлэхээр дулааны мөнгө өгдөг гэнэ арай л дэндүү шүү. Сайн шалгаж нэгдсэн журам гаргамаар л байгаа юм да
  • 1
  • 2
  • 3