2022-11-10 Дугаар: 228 Улаанбаатар хот

БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДСОН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ БОЛОН БАРИЛГЫН САЛБАРТ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.22 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1."Барилгын үйл ажиллагаанд холбогдсон зөвшөөрөл олгох хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх болон барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, нийтэд мэдээллэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.
 

 

САЙД Б.МӨНХБААТАР

Дэлгэрэнгүй...

Хавсралт /pdf | 24.67kB