2022-11-10 Дугаар: 231, А/349 Улаанбаатар хот

ТАРИАЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Тариалангийн зориулалтаар газар эзэмших, ашиглах гэрээний загварыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан загварын дагуу тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч этгээдтэй гэрээ байгуулах ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарт тус тус даалгасугай.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД   Б.МӨНХБААТАР                                   

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,  ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД   Х.БОЛОРЧУЛУУН

Дэлгэрэнгүй...