2021-12-13 Дугаар: 268 Улаанбаатар хот

Барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журам

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.13-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журам"-ыг нэгдүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т, олон нийтэд мэдээллэх, сурталчлах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

САЙД Б.МӨНХБААТАР

Дэлгэрэнгүй...